Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Аравдугаар сард Улаанбаатарт хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар өсөв

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос танилцуулсан өнгөрсөн аравдугаар сарын инфляцын мэдээллийг хүргэе.

Инфляц буюу хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт энэ оны аравдугаар сард улсын хэмжээнд есөн хувьтай гарчээ. Тус өсөлтөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ дөрвөн нэгж хувиар нөлөөлсөн байна. 

Мөн энэ оны аравдугаар сард нийслэл хотод хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар өсжээ. Харин есдүгээр сараас 0.2 хувиар өсөв.

Харин 21 аймагт инфляц өмнөх оны мөн үеэс 6.3-10.5 хувиар өссөн аж. Тухайлбал Сэлэнгэ аймагт хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өссөн нь орон нутагт тэргүүлэх үзүүлэлт боллоо. 

Инфляц есөн хувь болоход талх, гурил, будааны үнэ жилийн 21.9 хувь буюу 1.7 нэгж хувиар өссөн нөлөөлж байгаа юм. Харин голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүн нийт инфляцын 37.3 хувийг эзэлдэг хэмээн ҮСХ-оос тайлбарлав.

зураг
 
ҮСХ