ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсын экспорт өнгөрсөн оны мөн үеэс ₮2.4 тэрбумаар өсөхөд адууны махны худалдаа голлон нөлөөлжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний арван сарын гадаад худалдааны мэдээллийг танилцууллаа. 

Монгол Улс энэ он гарснаас хойш нийт 161 улстай 20 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн байна. Үүнд экспортын хэмжээ 12.5 тэрбум ам.долларт, импорт 7.5 тэрбум ам.долларт хүрчээ. Харин өнгөрсөн онтой харьцуулахад нийт барааны эргэлт 2.8 тэрбум ам.доллароор өссөн аж. 

Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.4 тэрбум ам.доллароор өсөхөд:

  • нүүрс хоёр тэрбум ам.доллар,
  • газрын тос 136.9 сая ам.доллар,
  • жоншны хүдэр ба баяжмал 132.1 сая ам.доллар,
  • лаазалсан махан бүтээгдэхүүн 114.5 сая ам.доллар,
  • адууны мах 96.1 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийт экспортын 56.5 хувийг чулуун нүүрс, 17.7 хувийг зэсийн хүдэр баяжмал, 5.1 хувийг алт, 0.9 хувийг самар, угаасан ноолуур хоёр хувийг, адууны мах 0.8 хувийг эзэлж байна. 

зураг
 
ҮСХ

Импорт өмнөх оны мөн үеэс 458.5 сая ам.доллароор өсөхөд:

  • дизелийн түлш 106.8 сая ам.доллар,
  • суудлын автомашин 86.7 сая ам.доллар,
  • хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 79.5 сая ам.доллар,
  • бульдозер, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 45.8 сая ам.доллар,
  • нийтийн тээврийн хэрэгсэл 36.6 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн аж.

Мөн нийт импортын бүтээгдэхүүний 19.7 хувийг нефть, хоёр хувийг цахилгаан эрчим хүч, 7.5 хувийг суудлын автомашин эзэлж байгаа юм.

зураг
 
ҮСХ
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.180.15] 2023/11/18
Дотоодын зах зээлд адууны махаа нийлүүлээчээ, олдохгүй юм.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.253] 2023/11/17
Адууны махны худалдаа голлон нөлөөлөөгүй л байна даа. Нүүрс л хамгийн их зарагдаж, толгой цохисон байна. Адууны мах яахав урьд урьдаасаа ахисан байх л даа, тэгэхдээ 0,8 хувь гэдэг бол тийм голлоод нөлөөлөөд байхаар их хувь хэмжээ биш.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.124.159] 2023/11/17
Үнэхээр сайхан баялаг шүү. Харин голлон нөлөөлжээ байхдаа яахав дээ. Хаха.
0 | 0 Хариулах
Зочин [86.111.139.47] 2023/11/17
Хамгийн их бэлчээр талхалдаг ямааг багасгахын оронд хамгийн их хэрэгцээтэй монгол хүмүүсийн бахархал болсон адуун сүргийг устаад байгаан биш биз
0 | 2 Хариулах
Зочин [66.181.189.139] 2023/11/18
Chi dut miu msl
0 | 0 Хариулах
Зочин [202.21.124.142] 2023/11/17
нүүрс хоёр тэрбум ам.доллар, газрын тос 136.9 сая ам.доллар, жоншны хүдэр ба баяжмал 132.1 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 114.5 сая ам.доллар, адууны мах 96.1 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ. Бид ер нь юу хийж мөнгө олох нь маш ойлгомжтой харагдаж байна. 1. Нүүрсийг бүрэн коксжуулах 2. Газрын тосыг боловсруулж түлш, бензин, замын хар г.м материал гаргах. 3. Махыг боловсруулж экспортлох 4. Ноос ноолуураар утас, ээрмэл, анхан шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.75] 2023/11/17
Мах боловсруулах үйлдвэрүүд барина гэсн МАН ын амлалтыг Улаан баахан Хятадын жижиг үйлдвэрүүд оруулаад ирсэн. Туузан хөрөөтэй, хөргүүртэй л бол үйлдвэр болж бсан шд. Муухай хямдхан байгаан шүү Монгол хаха.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.75] 2023/11/17
Амьд мал ахиж хэзээч гаргахгүй гэж амьд Монгол хүн бүрт амлаад байсан, хонь, ямаагаа ахиад амьдаар нь гаргаад л бгаан билээ шд Хэнтийн БУЗАРУУДАА.
3 | 3 Хариулах
Зочин [66.181.160.106] 2023/11/17
mal
1 | 0 Хариулах
sukhbat [59.153.87.10] 2023/11/18
chinii yumiig zarj bgaa bish. malchid mungutei orlogotoi bh heregtei.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.87] 2023/11/17
Hamag baylag garaad duuslaa, ard tumen yaduurch bna
1 | 2 Хариулах
Зочин [66.181.160.106] 2023/11/17
gargahgui bol chi ulam yaduurna uher mini
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.85] 2023/11/18
Чи Их хаадын үеийнх шиг очоод дээрэмдэж чаддаг бол юмаа өгөхгүй байж болно шдээ
0 | 0 Хариулах