ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

RMSoft нь Монгол дахь охин компани "RM Networks"-ийг үүсгэн байгуулав

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 11 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Архивын чиглэлээр мэргэшсэн RMSoft компани нь 2023 оны 11-р сарын 01-ний өдөр гадаад дахь анхны салбар болох RM Networks ХХК-ийг Монголд байгуулснаа зарлалаа.

“Ар Эм Нетворкс” нь Монголын үндэсний архивын газраас 15 минутын зайд буюу Яармагт байрлалтай бөгөөд 165м2 орчим талбайд тохилог интерьер дизайн бүхий оффисоо нээн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

“Ар Эм Нетворкс” нь EDCF Монголын Үндэсний Архивын Газрыг шинэчлэх төслөөс эхлэн Монгол Улсад мэдээллийн технологийн төрөл бүрийн салбарт архивын үйл ажиллагааг өргөжүүлэн сайжруулах зорилгоор байгуулагдсан бөгөөд, КОТРА Улаанбаатар (Захирал Хон Сон Ву)-аас хэрэгжүүлж буй КОТРА “Гадаад дахь салбарыг дэмжих” төсөл болон КОТРА Ай Си Ти (KOTRA ICT) консорциумын хэрэгжүүлж буй төслийн хамтын ажиллагааны хүрээнд охин компаниа амжилттай байгуулсан билээ.

Ар Эм Софт (RMSoft) нь БНСУ-ын Үндэсний Олон Нийтийн Мэдээллийн Агентлагийн (NIA) тусламжтайгаар Монголын мэдээлэл технологийн үндэсний парк (МТҮП)–тай хамтарсан Харилцан ойлголцлын санамж бичигт (MOU) гарын үсэг зурснаар сургалтын хөтөлбөр явуулах мөн түүнчлэн Данкүк их сургуулийн Монгол судлалын тэнхимтэй хамтран Монголын Шинжлэх Ухааны Академийн томоохон баримт бичгүүдийг архивлах технологи дээр хамтран ажиллах, Хүрээ их сургуулийн боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэх төсөл зэрэг олон төрлийн үйл ажиллагааг Монголд явуулахаар төлөвлөж байна. Цаашлаад БНСУ-ын төрийн байгууллагуудтай мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах явцдаа хуримтлуулсан мэдлэг туршлагадаа үндэслэн Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилготой байгаа юм.

Ар Эм Софт компанийн захирал Чой Гван Хун нь “Монголд манай охин компани байгуулагдсанаар бид Монголын албан хэрэг хөтлөлтийн салбарт Ар Эм Софт -ийн төрөл бүрийн албан хэрэг хөтлөлтийн шийдлүүдийг нэвтрүүлж, энэ чиглэлээр төрөлжсөн сургалтуудыг нээн Монгол улсад албан хэрэг хөтлөлтийн салбарыг үргэлжлүүлэн сайжруулахад хувь нэмрээ оруулсаар байх болно." гэж хэллээ.

Хэрэв та энэ материалын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Ар Эм Нетворкс ХХК хандана уу.

Ар Эм Нетворкс ХХК-тай (95053310) утсаар холбогдоно уу.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.