ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын хэвлэлүүд “SUITS” ОАК-ны монгол хувилбар 12-р сарын 3-ны өдрөөс цацагдах гэж буйг онцоллоо

ikon.mn
2023 оны 11 сарын 10
IKON.MN
зураг
 
Олон улсын хэвлэлүүд Монгол улсад Америкийн NBC студийн бүтээл “SUITS” олон ангит киноны Монгол хувилбар 12-р сарын 3-ны өдрөөс эхлэн цацагдах гэж байгаа талаар онцоллоо.

Тус цуврал нь 2011 оноос 2019 оныг хүртэл нийт 9 цуврал 134 анги хийгдэж дэлхий даяар сая сая үзэгчдийг байлдан дагуулсан бүтээл юм. БНСУ, Япон, Саудын Араб улсад албан ёсны эрхтэйгээр хийгдэж байсан бөгөөд Монгол улс 4 дэх улс нь болж байгаа юм.

Америкийн нэгдсэн улсын NBC Universal-ын SUITS олон ангит цувралын амжилтуудаас дурдвал:



  • Эрэгтэй үзэгчдийн судалгаагаар 2011 оноос хойших АНУ-д хийгдсэн хамгийн өндөр үзэлттэй олон ангит цуврал
  • 2019 онд гарсан хамгийн сүүлийн 9-р цуврал нь тухайн ондоо Америкийн хамгийн олон үзэгчтэй цуврал
  • 2011-2019 онд цацагдаж байх бүх цаг хугацаандаа кабелийн телевизийн хамгийн олон үзэгчтэй цуврал.
  • Netflix US-ийн “Шилдэг цуврал”-р тодорч байсан
  • Америкийн нэг долоо хоногт хамгийн удаан их үзэлттэй цуврал
  • Америкийн нэгдсэн улс даяар тасралтгүй 6 долоо хоногийн турш хамгийн их үзэлттэй цуврал
  • Нэтфликс дээр зургаан долоо хоногийн турш 20 тэрбум минутын үзэлттэй байсан. 
  • Сүүлийн 3 жилд олон улсын нэтфликс дээрх ранк: Герман, Бразил, Мексик, Швед, Австралид топ 5-д, Франц, Итали, Канад, Япон, Англид топ 10-т тус тус орсон.

2012 оноос 2018 оны хооронд АНУ-ын кино наадмаас “Шилдэг олон ангит кино”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг туслах жүжигчин”-ий шагналуудыг хүртэж байсан бөгөөд уг хит цуврал нь Гаднын бусад орнуудад хийгдсэн амжилтаас дурдвал:

Япон улсын Suits олон ангит цуврал:


  • Эхний цуврал нь эфирт цацагдаж байх хугацаандаа хамгийн их хандалттай олон ангит цуврал
  • Хоёр дахь цуврал нь 2020 он дахь Fuji tv-ийн топ 5 remake бүтээлийн нэгээр шалгарсан.

Солонгос улсын Suits олон ангит цуврал:

  • Эфирт цацагдсан цагаасаа эхлэн, нийт 4 тэрбум минутын үзэлтээр хандалт авсан
  • Эфирт цацагдах хугацаандаа үзэлтийн тоогоор топ 1-р хандалт. 
  • 2018 оны KBS 2 телевизийн топ 10-н драмын нэг.

Монгол улс - Suits олон ангит киноны гол дүрүүд: Чинзориг, Самданпүрэв.

“Оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ” уриатай Монгол тв анхныхаа олон ангит киног өлгийдөн авч, үзэгч та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо.  Америкийн Нэгдсэн Улсын NBC Universal-ын SUITS олон ангит кино нь шилдэг хуулийн фирмийн шилдэг өмгөөлөгчдийн талаарх түүхийг өгүүлдэг. Suits Монгол олон ангит киноны хувьд ч, үнэний төлөө тэмцэх, гол дүрийн шударга өмгөөлөгчдөөр Монголын хуулийн ертөнцийг танилцуулж, анги бүр дээрээ нийгэмд тохиолдож буй асуудлуудыг илэрхийлэхийг тусгасан.

Анхны бүтээлээрээ дамжуулан үзэгчдэд оюуны таашаал өгөхийн зэрэгцээ Монголын кино урлагийн салбарт нэгэн шинэ дэвшил, өнгө төрхийг нэмэхийг зорьсон билээ.

Иймд, OTT, драма хурдацтай хөгжиж буй өнөө үед Солонгосын драма продакшны системийг жишиг болгож, Монголын зураг авалтын арга техниктэй  хослуулан, шинэлэг бөгөөд чанарын өндөр түвшний гүйцэтгэл, хийцтэй бүтээл гаргахыг зорьсон юм. 

Suits Монгол олон ангит киноны арын албанд Солонгосын шилдэг кино уран бүтээлчид хамтран ажилласан. Үүнд ерөнхий продюсераар Солонгосын кино продюсерын холбооны дэд тэргүүн, Солонгосын урлагийн их сургуулийн кино тэнхимийн эрхлэгч Чой Юн Бэ, Ерөнхий найруулагчаар 2010 оноос хойш Солонгосын “комикс” зохиолуудын зохиолч, продюсераар ажиллаж, 2021 онд найруулсан “I don’t fire myself” киноны найруулагч И-Тэ-Гём, Зөвлөх зураглаачаар Солонгос топ 5 зураглаачийн нэг, бидний мэдэх Солонгосын топ нэг ангит кинонуудын ерөнхий зураглаач  Ким Хён Гү, Тайзны ерөнхий зураачаар Солонгосын анхны эмэгтэй ерөнхий зураач Шин Бу Гён нар тус тус ажиллажээ.
Харин киноны пост продакшн буюу эвлүүлгийг Солонгосын нэтфликс болон Холливүүдэд цацаж буй олон C-47 студи, өнгө тавилтыг Солонгост өнгө тавилтын чиглэлээр дагнаж ажиллаж буй Ким Жэ Мин нар ажилласан билээ.

Мөн Монголын кино урлагт хүч түрэн орж буй шилдэг залуус, Монгол тв-ийн ажилчдын хамтаар нийт 100 гаруй арын албаны уран бүтээлчид, 200 гаруй гол болон туслах жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр, 4 сарын турш тасралтгүй зураг авалт хийгдсэн Suits олон ангит киног Монгол телевизээр 12-р сарын 3-ны Ням гаргаас эхлэн хүлээн авч үзээрэй. Мөн онцгой эрхтэйгээр зөвхөн ORI -оос хүлээн авч үзэх боломжтой юм. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ТЭНЭГЛЭЛ
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Wavy [202.9.40.178] 2023/11/28
Traileriig ni uzlee, yahaw bi Ameilrik huwilbariin ehnii seasoniig uzej bsan bolohoor adiltgah gd bj magadgui, gehdeee manai huwilbariin trailerees l manaihan jujigleh gd het huchilsen haragdaad bgamdaa, yrunhiiduu unuuh l neg mongol kinonii uur amisgal medregdeed bgam, hoorondoo dood unguur hariltsaad l, neg tiim huiten hondii, engiin hariltsan yaria shg bish, teatriin jujig shg, tgd neeh ih baraisan tsarainuud, ymartai ch huleej bgad uznee.
0 | 0 Хариулах
zochin [92.88.171.144] 2023/11/11
Mongoliin tsarailag nuruulag saixan zaluuchuud toglosonkino baina Zaaval uznee
0 | 0 Хариулах
Зочин [199.7.157.1] 2023/11/11
Зайл зайл
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.210] 2023/11/11
Манай засвар дээр гялтайсан бенз ирсийн. Тэгээд яагаад эвдэрсэн гэсэн МонголHD өмгөөлөгчтэй кинондоо авч яваад эвдчээд ирсэн байсан. хахахха. Гол нь тэр залууд машиныг нь эвдсэн мөнгөө өгөөгүй бхөө. Зунжингаа л тэр залуу өөрөөсөө мөнгө гаргаж явсан. Өлөн ТВ шүү
5 | 0 Хариулах
Зочин [66.181.185.132] 2023/12/3
Өгөх блгүй дээ. Гэрээгээ сайн хийж юмаа хийж байгаарай.
0 | 0 Хариулах
Зочин [158.247.230.198] 2023/11/10
Монголчууд хэлээ шинэчилж, үгээ тод дуудах ёстой. Нэрс хүртэл хурдан дуудагддаг, бүхэл бүтэн үеийг залгидаг. Солонгосчууд ийм шинэчлэл хийгээд одоо хэл нь аятайхан сонсогдож байна. Өмнө нь тэд одоогийн монголчууд шиг гэдэс дотрыг тааламжгүй дуугардаг байсан. Ярьж, шүлсээ гоожихоо боль. Ярьж байхдаа шүлсээ залги. Мөн L үсгийг зөв дуудна.
0 | 0 Хариулах
Зочин [103.80.211.131] 2023/11/10
"Сайн эхнэр" бол үнэхээр гоё сериал байсан шүү, тэрэн шиг сайн цуврал байгаасай билээ
2 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2023/11/10
hog hog hog sda hog
0 | 0 Хариулах
зочин [66.181.180.102] 2023/11/10
гэхдээ энэ 2_ маань арай лбиднийг хуураагүй байлгүйдээ бурхан минь мөнгө гэдэг ч хүнийг эвдэнэ дээ эвдэнэ уул нь бас үзэх м тай байлгаад байгаа м шүү тэ сайнаар л бодьё доо кк
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.223] 2023/11/10
Энэ кинонд солонгосын мэргэжилтнүүдэд төлбөр мөнгө их л орж байгаа бхдаа арай төсвөөс өгөөд бдын болуу. Кино минохонд татвар төлөгчдийн мөнгө өгөөд бмааргүй байнаа зарим мөнгийг нь дундаас нь хусч л байгаа блгүй.
2 | 1 Хариулах
irgen [202.9.46.130] 2023/11/10
Aav ni tarialan erhleh sangiin mungu husaad surtsan yum chin Nomin Soyoliin yamnii mungunuus sain hurtej bgaa biz
4 | 0 Хариулах
1000 [202.72.243.182] 2023/11/10
Соёлын сайд Номингийн Монгол HD телевиз нь цэвэр арилжааны, хүмүүсийн хармааг хоосолсон , царай алдсан, мөнгөний телевиз. Иргэдээ бодохгүй, мөнгө л нүдэнд нь харагддаг.
11 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2023/11/10
ajilchid n unen gurai tsalintai yum baina lee shd lol
3 | 0 Хариулах
Зочин [158.247.230.198] 2023/11/10
Ийм л байх ёстой, бүх бүтээгдэхүүн ашигтай байх ёстой, тэр дундаа улсын төсөв багатай. Гол зорилго нь Монголын соёлыг дэлхийн тавцанд сурталчлах явдал юм. Үүний тулд бид үүнийг орчин үеийн болгох хэрэгтэй. Хөдөөгийн, хоцрогдсон Монголын дүр төрхийг устгах ёстой.
0 | 0 Хариулах
irgen [202.9.46.130] 2023/11/10
Ajilchiddaa zah zeelees dooguur tsalin ugch ashig hiideg baiguullaga bol urt hugatsaandaa hol yavahgui shdee hu
2 | 0 Хариулах
1000 [202.72.243.182] 2023/11/10
1990 онд Монгол улс ардчилал, зах зээлд шилжсэнээс хойш арилжааны чиглэлийн зохиол болон найруулга муу олон монгол кино гарсаныг хүн бүр мэднэ, бас үздэггүй.
1 | 0 Хариулах
Bunker Opa [77.24.7.205] 2023/11/10
За тэгээд сайн муу ч хуулж хуулбарлаж байж л юм хөгжинө шүүдээ. Гэнэт л нэг өдөр цоорно гэж юу байхуу 🤣
3 | 1 Хариулах
Зочин [140.115.51.229] 2023/11/10
Эх кино нь байсаар байхад энийг үзэх ухаан хайрлаач дда
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.22] 2023/11/10
Яаж гутаах болоо, манай жүжигчид үнэхээр гунигтай
8 | 1 Хариулах
Зочин [202.55.188.117] 2023/11/10
Үзэгчид нь ч ялгаагүй ккк
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.87] 2023/11/10
Үзэгчид нь Netflix, HBO, Game of Thrones гэх мэт өндөр чанартай контент үзсээр байгаад тасраад алга болсон.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.240] 2023/11/10
Гунигтай юм аа. Хятад, орос, эсвэл америк киног хуулна. Уран зохиол хөгжөөгүйн шинж юм даа. Зохиолчид алга
9 | 2 Хариулах
Зочин [66.181.177.237] 2023/11/10
зохиолчид бгаа тэд нар нь дандаа хайр дурлал чөтгөр шулмас бичнэ утгагүй хаха
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.203] 2023/11/10
Univision luu orohgui yu?
1 | 0 Хариулах
Зочин [203.69.30.46] 2023/11/10
золиг чинь царайлаг юмаааа
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.117] 2023/11/10
ШУТИС их сургуулийн тухай кино юмуу агаа
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.236] 2023/11/10
Тиймээ шуьис сурахдаа ажиллах, дурлах ажлыг хослуулах гэхиймуудах
0 | 0 Хариулах