• 6 сарын 12, Пүрэв
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал: НӨАТ-ын баримтуудыг open data хэлбэрт шилжүүлэн ашиглах нөхцөлийг бүрдүүлэх ёстой

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Их өгөгдлийн санг байгуулах асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн талаар Цахим хөгжил, харилцааны холбооны сайд Н.Учрал мэдээлэв.

Тэрбээр "Хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн үед Big data буюу их өгөгдөл дээр шийдвэр гаргах, датагаа цуглуулах нь маш чухал болж байна. Их өгөгдөл дээр гаргасан шийдвэр амьдрал дээр биеллээ олдог. Үүнийг олон нийтэд ил болгосноор бизнес эрхлэгч нарын бизнест томоохон түлхэц болдог.

Дэлхийн улс орнууд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах вэ? гэх чиглэлд үндэсний стратегиа боловсруулж буй энэ цаг үед манай Засгийн газар ч мөн үүнээс хоцрохгүй байх ёстой.

Их өгөгдлийг шийдвэр гаргалтад ашиглах чиглэлээр Үндэсний статистикийн хороо, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам хамтарч "Big data" санг бүрдүүлэх ажил руу орох чиглэл гарсан. Энгийн үгээр хэлбэл их өгөгдөл гэдэг нь боловсруулагдаагүй мэдээлэл юм. Нэг ёсондоо хувь хүнийг нь тодорхойлох боломжгүй мэдээлэл гэсэн үг.

Жишээ нь түгжрэлийг бууруулахын тулд бүс тогтоох нь зөв үү? гэдгийг нээлттэй өгөгдлүүд дээр шийдвэрлэх ёстой. Нийгмийн халамж зорилтот бүлэгтээ хүрч чадаж байна уу? гэдгийг гаргахын тулд тухайн "Big data" дээрээ шийдвэр гаргаж явах ёстой.

Төрийн үйлчилгээ хэр оновчтой иргэдэд хүрч байна вэ? гэдгийг мөн их өгөгдөл дээр шийдвэр гаргаж чадвал бодит амьдрал дээр биеллээ олно гэсэн үг.

Нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хуульд 68 мэдээллийг нээлттэй болгохыг төрийн байгууллагуудад үүрэг болгож, хуульчилсан байдаг. Эзэн, ААН, компанийн бүх мэдээлэл нээлттэй байдаг. Bid data гэдэг нь тухайн эзэн холбогдогчийнх нь нэр тогтоогдоогүй мөртлөө машинд уншигдаж болдог мэдээлэл" хэмээв. 

Үргэлжлүүлэн "Цаашдаа Монголын төр хиймэл оюун ухаанд баримтлах үндэсний стратегийг тодорхойлох чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.

Төрийн бүх байгууллага 125 нэр төрлийн мэдээллийг эзэн холбогдогчгүйгээр нэгтгэх ажлыг зохион байгуулах чиглэлээр Засгийн газар тогтоол баталсан. Цаашдаа Big data-г сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд, олон нийт хэрэглэх бололцоог бүрдүүлнэ.

НӨАТ-ын баримтуудыг open data хэлбэрт шилжүүлээд ашиглах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Гаалиар орж ирж буй импортын бараа, бүтээгдэхүүнийг мөн open data хэлбэрээр ашиглуулах бололцоог бүрдүүлэх ёстой. Ингэснээр хувийн хэвшил, ААН-үүд их өгөгдөл дээр суурилж, бизнесийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргалтаа хурдан болгох нөхцөл бололцоо бүрдэнэ.

Цаашдаа эрүүл мэнд эсвэл боловсролын салбарт ч бай тухайн салбарт шийдвэр гаргахад бүхэлдээ Big data чухал ач холбогдолтой" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
БУРУУ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг