Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярт, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал асан Б.Жаргалсайхан нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэр гарчээ.
Түүнчлэн н.Баттулгад Эрүүгийн хуулийн 22.4-2-Т зааснаар таван жилээр эрх хасаж, 10 сая төгрөгөөр, н.Пунцагбалжирт Эрүүгийн хуулийн 22.4-2-т зааснаар таван жилээр эрх хасаж таван сая 400 мянган төгрөгөөр, н.Энхтүвшин, н.Бүрэнбадрах нарыг Эрүүгийн хуулийн 22.5-1-т зааснаар тус бүр хоёр жилээр эрх хасаж, дөрвөн сая төгрөгөөр торгох ял оногдуулав.
н.Жаргалсайхан, н.Баттулга, н.Пунцагбалжир нарын Эрүүгийн хуулийн 18.6-1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа ЭХҮЯТ гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд Т.Мөнхбаярыг өнгөрсөн онд “Салхитын Мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах ажил"-ын тендер сонгон шалгаруулалтад шалгарсан нэр бүхий компанитай гэрээ байгуулсны хариуд 1 тэрбум 217 сая төгрөг, мөн тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр нэр бүхий ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 1 тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татаж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!