ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярыг хясан боогдуулж, хахууль авсан гэм буруутайд тооцов

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхэд шилжүүлсэн “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.М, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Ж нарт холбогдох хэргийг шүүх гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

Тодруулбал "Нүүрсний" хэргийн хүрээнд шалгасан, төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.М нарын зургаан хүнд холбогдох хэргийг шүүхээс хянан хэлэлцээд

  • Т.М-ыг Эрүүгийн Хуулийн 22.4-2 /хясан боогдуулж бусдаас хахууль авсан/,
  • Б.Ж-ыг ЭХ-ийн 22.4-2, 18.6-1-д /хахууль авсан, мөнгө угаасан/ заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон шийдвэрийг 2023 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр гаргалаа.

Харин шүүгдэгч нараас гаргасан хохирол, төлбөр барагдуулах саналын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг дөрөв хоногийн дараа хийхээр болсон байна гэж Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд Т.Мөнхбаярыг өнгөрсөн онд “Салхитын Мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах ажил"-ын тендер сонгон шалгаруулалтад шалгарсан нэр бүхий компанитай гэрээ байгуулсны хариуд 1 тэрбум 217 сая төгрөг, мөн тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр нэр бүхий ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 1 тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татаж байв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Гана [202.126.89.113] 2023/11/5
Энэ Монголын төрд ёс зүйтэй,хуулиа дээдэлдэг хүн ер нь байна уу?
1 | 0 Хариулах
Хөөх [103.212.116.26] 2023/11/4
Хясан боогдуулах гэдэг хүнийг үнэхээр сонин болгодог юм байна лээ. Би төрийн байгууллагад ажилладаг. Захирлаараа юм цохуулах гэхээр суурин дээрээ 10-20 ашш гаргана. 7 хоног шахуу гарын үсгээ зурахгүй. Цаг нь тулчихаад хүн шахагдаад ирэхээр янз бүр болно. Ийм үёд хахууль өгөхөөс аргагүй болдог юм байна даа гэсэн бодол иөрсөн
2 | 0 Хариулах