ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал: “EKids” үйлчилгээ хэрэглээнд нэвтэрснээр 11,208 хүүхэд эцэг эхтэйгээ технологиор холбогдож, хамгаалагдсан

Т.Саран, iKon.mn
2023 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, “E-Mongolia” академиас E-Kids.mn-ийг танилцууллаа.

Сайд Н.Учрал “Хором бүр "EKids”-ийг хэрэглэж хүүхдүүдээ хамгаалахыг уриалж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хүүхэд хамгааллын бодит шийдэл “EKids”-ийг үндэсний хэмжээнд хэрэглээнд хэвшүүлж болзошгүй эрсдэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах чиглэлийг аймаг сум, нийслэл дүүргийн хэмжээнд хүүхдийн төлөө байгууллага, төрийн байгууллагын албан хаагч нарт, ЕБС-ийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт өглөө.

Ингэснээр эцэг эхчүүд, асран хамгаалагч та бүхэнд “E-Mongolia”-ийн “Ekids” үйлчилгээг хэрэглэж хэвшихэд дээрх албан хаагчид зөвлөн туслах юм.

Хүүхэд хамгааллын “EKids” үйлчилгээ хэрэглээнд нэвтэрсэн цөөн хоногт 11,208 хүүхэд албан ёсны бүртгэл үүсгэн эцэг эх, асран хамгаалагч нартайгаа технологиор холбогдож, хамгаалагдсан байна. Энэ тоог хурдтай нэмэгдүүлэхийн хэрээр хүүхдүүд хамгаалагдана.

Боломжит хүүхэд бүрийн аюулгүй байдалд анхаарал хандуулах үнэ төлбөргүй шийдлийг ашиглахыг та бүхнээс хүсэж байна.

Энэхүү үйлчилгээг ашигласнаар

  • Хүүхэд тань яаралтай үед SOS дуудлага танд илгээх,
  • сургууль эсвэл гэртээ очсон тухай мэдэгдлээ танд хүргэх,
  • байршлаа 3 үгт хаягаар тодорхойлох,
  • эрсдэлт нөхцөл болон гэмт үйлдлийн тухай мэдээллийг цагдаад мэдэгдэх,
  • яаралтай тусламжийн тусгай дугааруудад холбогдох,
  • хүүхэд хамгааллын тухай танин мэдэхүй,
  • цаг үеийн контентуудыг хүлээн авах гэх мэт олон боломжийг агуулсан “EKids” үйлчилгээг улам хөгжүүлэхэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон тасралтгүй ажиллаж байна" хэмээв. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.72.245.121] 2023/11/2
цаана нь зогсож байгаа хиймэл хүүхэн сэжиг сэжиг заваан царайтай
1 | 1 Хариулах
irgen [208.105.58.254] 2023/11/2
ene teneg odoo yugaad hutsaad bgan be. hugjiltei orniihond hurtel iim zuil bdaggui bhad ulgerin ulgeriin yum yarihaa odoo bolimoor yum. ternii orond ger horoolold ochood neg ch boltugai huuhed ger bultei uulzaad jinhene asuudliin shiidej ugmuuriin. iim archaagui yum GISHUUN boloh gej. mongol yanaa.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.160.79] 2023/11/1
тэр апп-д орсон хүүхдийн мэдээллийн хэн хамгаалахав наад МАНин хүчирхийлэгч дарга нараас
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.163] 2023/11/1
Esvel buud emzeg bolson uu?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.38] 2023/11/1
Монголд 5G нэвтрүүлнэ үү?
0 | 0 Хариулах
Зочин [87.138.222.242] 2023/11/1
ЭРГҮҮ ХҮРЭЛСҮХИЙН ДАГАВАР ХҮҮХЭД ЭНЭ ЗУЛБАСАГЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ЗОЛБИН НОХОЙ ШИГ ӨЧИГГҮЙ БУУДАХ ХЭРЭГТЭЙ
3 | 1 Хариулах
Зочин [203.91.112.122] 2023/11/1
Өмхий хурган коммунист
5 | 0 Хариулах
Зочин [112.72.6.138] 2023/11/1
11 мянган хүн нэвтэрч орсоныг бараг л хүнд хулгайлагдаад алуулах гэж байхад нь аппаар зогсоосон юмшиг ярихымаа.
4 | 0 Хариулах