Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Уг хуулийн төслийн талаар Хууль Зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хууль нь 1999 онд батлагдсан. Уг хууль нь салбарын бусад хууль тогтоомж болон Иргэний хуультай төдийлөн уялдаагүй байдаг. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад Хууль зүй, Дотоод хэргийн яам болон Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамтай нягт хамтарч ажилласан.
Гэр бүлийн гишүүдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх, асран хамгаалагчгүй болсон хүүхдийн эрхийг хамгаалах асуудал дээр нийгмийн хамгааллын тогтолцоо болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулсан" гэв.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлог нь:
Гэр бүлийн тухай хуулийн үзэл баримтлал нь цаашид аль болох гэр бүлийн тогтвортой байдлыг хамгаалах, хүүхэд гэр бүлийн орчинд өсөж хүмүүжих нөхцөлийг хангах чиглэлтэй аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!