• 6 сарын 10, Мягмар
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

“ГЭР БҮЛ-ХҮҮХЭД” КОНЦЕПЦТОЙ ШИНЭ ҮЕИЙН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 10 сарын 25
Сурталчилгаа

Ажлын өдрүүдэд завгүй байдаг ээж аавууд маань амралтын өдрөөрөө гэр бүлээрээ цагийг зугаатай, хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсдэг. Гэвч хаана очих вэ? гэдэг нь хамгийн том асуулт байдаг.

зураг
 

Аавууд олон төрлийн хоолны сонголттой, сэлүүхэн уужим орчинтой, амрах тухлах боломжтой, хамгийн гол нь авто зогсоолтой газрыг илүүд үзнэ. Харин ээжүүд нэг дор олон зүйлийг амжуулах боломжтой, шоппинг аялал хийнгээ үсчин гоо сайхнаар ороод гарах боломжтой газрыг санал болгоно. Хүүхэд залуусын хувьд сонирхолтой шинэлэг бараа үйлчилгээтэй, амттан болон уух зүйлсийн өргөн сонголттой, интерьер дизайны өвөрмөц шийдэлтэй, коммюнити орчинтой газрыг хүсдэг. Гэвч хүн бүрийн санал нэгдэх газар тэр бүр олдоггүй.

зураг
 

Эцэг эх бидний хувьд шийдвэр гаргалт хүүхэд дээр тулгуурладаг. Хаана очвол хүүхэд илүү тухтай, аюулгүй, сэтгэл дүүрэн, уйдахгүй, хөгжилтэй байж чадах вэ? гэж боддог. Ялангуяа бага насны хүүхэдтэйгээ гадуур гарахад асуудал бэрхшээл илүү их. Хүүхдээ хуурайлах хэрэгтэй болдог, өлссөн үед нь хооллох, унтсан үед тухтай байлгах, 2 цаг тутамд хөхүүлэх, тэрэггүй явж байгаа үед түр амсхийх, хүүхэд уйлсан үед тайвшруулах нам гүм орчин хэрэгтэй болдог.  

Орчин үеийн молл, худалдааны төв нь бүх насны хүмүүсийн онцлог хэрэгцээг шийдэж хүн төвтэй болж байгаа бөгөөд энэ үйлчлүүлэгчийн урсгалыг илүү их татдаг. Харин нийслэл хотод маань хүүхэдтэйгээ зорин очиж үйлчлүүлэхэд тохиромжтой газрууд хэр олон бэ?  

ХҮҮХЭД-ГЭР БҮЛ КОНЦЕПЦТОЙ GO.TO MARKET ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ.

1. Хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөөг тусад нь шийдсэн

Охинтойгоо хамт явж байгаа аав та хүүхдээ эмэгтэй ариун цэврийн өрөө рүү дагуулж орох уу? эсвэл эрэгтэй юу? аль нь ч буруу сонголт. Олон улсын стандартаар худалдаа үйлчилгээний төв 6 ангиллын ариун цэврийн өрөөтэй байх ёстой. Эмэгтэй, эрэгтэй, хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний, дотоод ажилчдын, нярай хүүхдийн гэсэн 6 ангилал байдаг.  “Go.to market” төслийн хувьд 2-4 давхарт үйлчлүүлэгчдэд зориулсан 5 ангиллын өрөөтэй бөгөөд 1-р давхарт дотоод ажилчдад зориулсан өрөөг тусгайлан шийдсэн.  

зураг
 

2. Хүүхэд хуурайлах, хөхүүлэх өрөө

Ихэнх ээж аавууд нярайн өрөөг зөвхөн хуурайлах өрөө гэж ойлгодог. Энэ өрөөнд ямар нэгэн суултуур байдаггүй, ариун цэврийн үүднээс зөвхөн угаалтуур байрлуулдаг. Хүүхдээ унтуулах, уйлж уцаарласан үед тайвшруулах, тэрэггүй явж байгаа үед нуруугаа амраах, хөхүүлэх, хооллох гээд олон зориулалтаар ашиглах боломжтой.

3. Тэрэгтэй ээжүүдэд тохиромжтой шийдэл

“Go.to market”-ийг зорин ирэх бага насны хүүхэдтэй ээж аавууд тэрэгтэй шоппинг аялал хийхэд ямар нэгэн бэрхшээл тулгарахгүй. Барилгын баруун, зүүн хэсэгт 4ш зорчигчийн лифттэй бөгөөд нэг удаад 25-30 хүний багтаамжтай буюу 6ш тэрэг багтах боломжтой. Мөн В1 давхарт байрлах зогсоолоос 5 давхрын дээвэр хүртэл лифт зогсоно. Мэдээж орц, гарц дээр налуу замыг стандартын дагуу шийдсэн.

зураг
 

4. Өргөн сонголттой хоол, амттаны мухлагууд

Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо цугласан үед хамтдаа хооллох нь элбэг. Хүн бүрийн сонирхол өөр байдаг учир хоол, амттан, уух зүйл өргөн сонголттой, баялаг менютэй байх нь чухал байдаг. Go.to-д Хятад Солонгос хоол, food court, хүүхдүүдийн дуртай амттаны мухлагууд, ээжүүдэд эрүүл хоол, яарсан нэгэнд зориулсан түргэн хоол зэрэг хоолны хамгийн өргөн сонголт бүхий төвлөрлийг 4-р давхартаа шийдэж байна.  

зураг
 

5. Салхилах талбай

“Go.to market” нь Улаанбаатар хотын анхны дээвэр дээрх олон нийтийн талбайтай төв гэдгээрээ онцлогтой. Хүүхэд залуучуудад зориулсан тоглоомын талбай, гүйлтийн тусгай зам, нялх биетэй ээжүүд хүүхдээ салхилуулан нарлах тав тухтай сандал суудал, өсвөр насны хүүхдүүд спортоор хичээллэх болон дэлгүүр хэсэх, хөгжилдөн суух чөлөөт орон зайг үнэ төлбөргүй шийдсэнээрээ бусдаас ялгаатай.  

зураг
 

6. Тав тухыг бүрэн хангасан

Тав тух олон зүйлсээс бүрддэг. Хамгийн эхлээд авто зогсоол, орц гарцын чөлөөтэй байдал, хаягжуулалт, мэдээллийн тэмдэг тэмдэглэгээ, тээш хадгалах локер, түр амсхийх сандал, хүнсээ цуглуулах тэрэг, агааржуулалтын цогц систем зэрэг хамаарна.  

7. Цогц байдал

Цаг завгүй амьдралын хэмнэл, замын түгжрэлээс шалтгаалан бид нэг дороос бүх үйлчилгээгээ авахыг хүсдэг болсон. Гэр бүлээрээ зорин очих  Go.to market-д аав машинаа угаалгах, үсчинд орох, ээж гоо сайхны үйлчилгээ авах, хүүхдэд хэрэгтэй зүйлсийн авч өгөх, тоглуулах, хамтдаа хооллох, харихдаа хүнсээ цуглуулаад гарах зэрэг нэгэн зэрэг олон хэрэгцээгээ хангах боломжтой.

зураг
 

8. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээний бизнес эрхлэгчдийн анхааралд

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ нэг дор байх ёстой. Хүүхэд нэг зүйлсээ хийхэд уйддаг учир сонголттой байх ёстой. Гэр бүлээрээ цуглах, зугаацах, хооллох, амрах, худалдан авалт хийх хэрэгцээг хангаснаар төвлөрсөн цогц байдал бий болдог.  

Энэ зарчмыг баримтлан “Go.to market”-ийн 4-р давхарт тоглоомын төв, тоглоомын дэлгүүр, сургалтын төв, хүүхдийн шүдний эмнэлэг, хүүхдийн кафе, төрөл бүрийн амттаны мухлаг, олон төрлийн хоол зэрэг хүүхэд залууст чиглэсэн бизнесүүдийг төвлөрүүлж байна.  
Та бяцхан хэрэглэгчидтэйгээ илүү ойртон бизнесээ өргөжүүлэхийг хүсвэл тус худалдаа үйлчилгээний төвөөс талбай сонирхоорой.
зураг
 

“Go.to market” худалдаа үйлчилгээний төвтэй холбоо барих:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.