ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

С.Наранцогт: Орано компанийн борлуулалтын орлогын 50-аас доошгүй хувийг Монголын банкаар дамжуулахаар протоколд тусгасан

Б.Оюунчимэг, iKon.mn
2023 оны 10 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд Франц улсад гарын үсэг зурсан.

Орано компани Монголд олон жил ажиллаж, Дорноговь аймгийн Зөөвч-Овоо уурхайгаас ураны шар нунтаг байгааг олж илрүүлсэн. Уг төсөлд нийт 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээний тухай ярьж байгаа юм. Гэрээ эцэслэн шийдэгдээгүй. 

Харин хэлэлцээрийн явцад гэрээнд тусгах ерөнхий нөхцөлүүд дээр ойлголцсон зүйлүүдээ Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр баталгаажууллаа.

Төслөөс Монгол Улсад жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэхээр тооцоолжээ.

Тус төслийн хувьд бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх бөгөөд 47 жил үргэлжилнэ. 2024-2027 онд 3 жилийн туршид бэлтгэл ажлыг хангаж, 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлнэ. Нөхөн сэргээх ажил нь 2061-2070 онуудын хооронд 9 жил жил үргэлжлэхээр төлөвлөсөн байна.

Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколыг баталж, гарын үсэг зурсан төлөөллүүд ярьж байна:

зураг
 

Протоколд Францын талаас гарын үсэг зурсан "Орано майнинг" группийн ТУЗ-ийн дарга Клод Имовэн "Энэ бол Монгол Улсад уран олборлохоор хийгдэж буй маш чухал хөрөнгө оруулалтын ажил.

Бид өмнө нь хоёр талаасаа идэвхтэй ажилласны үр дүнд суурь зарчим, үндсэн үйл ажиллагааны чиг баримжаагаа тохироод байсан бол одоо дараагийн алхмаа хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц улсад хийж буй айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны гэрээг байгуулсан нь тун чухал явдал. Төсөл хэрэгжүүлэх хугацаандаа нийт 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

Үйл ажиллагааны үндсэн чиг баримжаа хэдийнээ тодорхой болсон. Бүх зүйл хуулийн дагуу, ил тод байх ёстой. Хоёр талаасаа бүгдийг нь ярилцаж тохиролцсон. Гэрээний нөхцөлүүдэд сэтгэл хангалуун байна.

Энэ том төслийн үйл явцуудыг нэг бүрчлэн тайлбарлахад бага зэрэг төвөгтэй. Хийгдэх ажил их бий. Бид олон улсад үйл ажиллагаа явуулдаг. Мөн тухайн орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллага, нэгдлүүдэд хэрхэн ажиллаж байгаагаа нээлттэй танилцуулж, санал бодлыг нь сонсон ярилцдаг" гэсэн юм.

зураг
 

Протоколд Монголын талаас гарын үсэг зурсан "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтоос тус улсад томилолтоор ажилласан сэтгүүлчид зарим зүйлийг тодруулж, асуусан юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд "Орано" компанитай ажил хэсгийн протоколд гарын үсэг зурсан юм. Ингэснээр цаашид ямар боломжууд нээгдэж байна вэ?

- Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад айлчлах үеэр манай улсын Ерөнхийлөгчийг тус улсад айлчлах үеэр хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах тухай яригдсан. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах ерөнхий нөхцөлүүд дээр ойлголцсон зүйлүүдээ баталгаажуулж, протоколд гарын үсэг зурлаа.

-Олон нийтийн зүгээс "Орано" компанитай хөрөнгө оруулалтын гэрээг зурлаа гэх ойлголтууд гарч байна. Протокол батлагдсанаас хойш ямар процесс явагдах бол?

-Монгол, Францын талаас нарийн заалтуудыг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаж, Засгийн газраар хэлэлцэх ёстой. Үүний дараа эдгээрийг УИХ-д өргөн барьж, эцсийн шийдвэрийг гаргах юм.

Сая батлагдсан протоколд тусгагдсан үндсэн нөхцөлүүдийг УИХ, намын бүлгүүдэд танилцуулаад зөвшөөрөл аваад ирсэн. Өөрөөр хэлбэл протоколд тусгасан үндсэн нөхцөлүүдийг хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд оруулахыг зөвшөөрсөн. Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн баталсан гэсэн үг биш. Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах үндсэн нөхцөлүүдээ хоёр улсын тал ойлголцсон юм.

- Протоколд ямар нөхцөлүүд тусгагдсан бол? Эдийн засгийн өгөөжийн талаар хэлж өгнө үү?

-Өмнөх гэрээнд буюу  34%-ийг эзэмшиж байгаа боловч их өрөнд орсон, ноогдол ашгаа хэзээ авах нь тодорхойгүй, зардал өсөж байгаа учир нэлээдгүй хойшилсон, АМНАТ-ын төлбөр тогтмол 5%-аар төлдөг ч 2.2 тэрбум ам.долларын борлуулалт хийж байгаа төслөөс 100 сая ам.долларын АМНАТ-ын төлбөр авдаг гэх шүүмжлэл их гарч байгаа. Уг алдааг хөрөнгө оруулалтын хоёр дахь төсөлд давтахгүй гэж үзсэн учир өсөн нэмэгдэх АМНАТ-ын төлбөрийг авахаар Орано компанитай тохирч байна. Өөрөөр хэлбэл АМНАТ 10%-аас эхэлж буй.

Үйл ажиллагаа зардал мөнгөний асуудалд оролцохгүй, ашигтай ашиггүйгээс үл хамааран жил бүр ногдол ашгаа хүртэх нөхцөлөөр гэрээний төсөл хийгдэж байна. 

Оюутолгой төсөлтэй харьцуулахад Орано компанитай хийх гэрээний төсөл бага, жилдээ 400 сая орчим ам.долларын борлуулалттай.

Оюутолгой компани жилд 2.2 тэрбум ам.долларын борлуулалттай байдаг. Жилдээ 50 сая орчим долларыг зөвхөн АМНАТ-д төлөгдөнө. 

Одоогийн мөрдөгдөж буй татвараас энэ төсөлд илүү хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхгүй байх нөхцөл тохирч байгаа юм.

-Орано компанитай хийх гэрээний нөхцөлүүдийг намын бүлгээс зөвшөөрөл авсан гэлээ. Гэрээний төсөлд нийтийн эрх ашигтай холбоотой ямар заалтууд байгаа бол?

-Орон нутгийн хөгжилд зориулж жилд нэг сая ам.доллароос доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх, нийт ажилтнуудын 30-аас доошгүй хувийг орон нутгаас авч ажиллуулах зэрэг нөхцөлүүд бий.

Байгаль орчны хувьд Орано компанийн ашиглаж буй технологи нь усыг бага, дахин ашигладаг, хүхрийн хүчлийн хяналтыг өндөр түвшинд хийдэг.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Казахстан улсад туршигдсан сайн технологи байгаа, үүнд хяналт тавина.

Хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигчийн зүгээс яг адил мэдээлэл солилцоно, нууцгүй ажиллана. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын гэрээний явцыг олон нийтэд ил тод мэдээлнэ гэж тохирсон байгаа.

Төслийн хугацаанд манай улсаас гарч байгаа шар нунтаг хэмээн нэрлэж буй бүтээгдэхүүний үнэ буурч байгаад өсөж эхэллээ. Нэг фунт нь 71 ам.долларын үнэтэй байна. Үүнээс цааш үнэ нэмэгдвэл АМНАТ-ыг өссөн үнээр төлнө.

Анх үнэ бага байсан учир төслийн ТЭЗҮ 52 ам.доллароор хийгдсэн. Хугарлын цэг нь 45 ам.доллар. Хэрэв 45 доллар болчихвол энэ төсөл ашиг олохгүй, үүнээс доош орвол алдагдалтай ажиллах учир 52 доллароор ТЭЗҮ хийгдсэн юм. Энэ ТЭЗҮ-гээр 8.7 тэрбум ам.долларын борлуулалт хийхэд 2.7 тэрбум ам.долларын татвар төлнө.

Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн бүх гүйлгээ Монгол Улсын банкаар хийгдэнэ. Тодруулбал Орано компани Хөрөнгийн биржэд бүртгэлтэй учир харилцах банканд тавигддаг шаардлага бий. Бүтээгдэхүүн борлуулсан бүх орлогоо Монголын банкаар дамжуулах шаардлага тавьсан боловч Хөрөнгийн биржээс тавигддаг зэрэглэл нь манай банкуудад дутуу тул борлуулалтын орлогын 50-аас доошгүй хувийг Монголын банкаар дамжуулна гэдэг нь валютын нөөц зэрэгт тустай. Протоколд эдгээр нөхцөлийг тусгасан байгаа.

Хөрөнгө оруулалтын гэрээ, нарийвчилсан ТЭЗҮ-гээ дахин батлуулна. Бүтээн байгуулалт эхлэхээр 2027 оноос үйлдвэрлэлээ эхлүүлнэ.

"Орано" дэлхийд гуравдугаарт ордог том компани. Энэ компанийн хөрөнгө оруулалтыг авах нь манай улс хөрөнгө оруулалтыг татаж буй сайн мэдээ.

Нөгөө талдаа бидний тохирсон өсөн нэмэгдэх АМНАТ дэлхийн хамгийн өндөр хэмжээ. Ихэнх АМНАТ гурав болон таван хувийнх байгаа. Гэхдээ татварын орчин янз бүр. Жишээлбэл Узбек улсын АМНАТ 8% байна. 

Манай улсын авах АМНАТ 19%. Уг төслийн хувьд технологийн давуу тал бий учир өндөр АМНАТ-ыг давах эдийн засгийн тооцоо гарч байгаа.

Уламжлалт аргаар олборлолт явуулах төслүүдийн хувьд өндөр АМНАТ тогтоох боломжгүй. 

Стратегийн ач холбогдолтой төслүүдээ аль аль талдаа үр ашигтай байхаар хөрөнгө оруулалтыг татах ёстой.

Хөрөнгө оруулагч талаас монголчууд гэрээ хэлэлцээр хийхдээ ойлголт, мэдлэг сайтай болсон байна гэж дүгнэсэн. 

Бид хөрөнгө оруулагчидтайгаа ойлголцох түвшинд хүрсэн байна. Санхүүгийн модель, бусад зүйл дээр ойлголцож, тооцооллоо хамт хийхэд үл ойлголцол гарахгүй.

Монголын тал илүү хувь ашгийг хүртэх ёстой гэдэг үндсэн зарчмаар санхүүгийн тооцоолол хийж байна. Бүтээгдэхүүний үнэ өсвөл хөрөнгө оруулагч талын үр ашиг нэмэгдэхээр байгаа. Энэ үед Монгол талын авах үр ашгийг 51%-ээс дээш байх тохируулгыг хийхээр ойлголцсон. Өөрөөр хэлбэл зах зээлийн ямар ч үед 51-ээс дээш хувийн ашгийг Монголын тал хүртэнэ.

Франц улс цөмийн эрчим хүчний 56 реактортай, одоо нэгийг нэмж барьж байгаа аж. Эрчим хүчнийхээ 68 хувийг уранаас гарган авдаг. Хятад, Солонгос, Өмнөд Африк, Иран улсууд Францад хөгжүүлсэн реакторын технологийг ашигладаг байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
57
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
БУРУУ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
49 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.176.157] 2024/2/19
Заа францууд зүгээр далд ор. Ард түмэнд орох юм юу ч байхгүй, баахан өртэй, хоот хавдартай л үлдэнэ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.195] 2023/10/17
Geree xiisen ni xudlaa bolj taaraa yu. Nuguu xyatad, oros 2oo sonsoo yu. Amarxan butsaj baina shuu
0 | 1 Хариулах
Зочин [66.181.188.80] 2023/10/17
Африкийг хамгийн ядуугаар нь 21-р зуун хүргэсэн колончлогч гол улсуудын 1 нь франц , 1945 оноос хойш "ямар нэг шалтгаан"-тоочиж байгаад "ардчилал"-нэр дор 1 сая Африк иргэдийг алж хядсан улс , Нигер улсаас зөвхөн "уран"-ыг гэхэд 75 жил шулсан -хөөгдсөн , яг одоо Нигер Африкийн хамгийн ядуу улс , гаднаас эрчим хүчээ авдаг энэ нь ердөө хэрэгцээнийх нь 1/3-г хангадаг ,үлдсэн нь харанхуй цахилгаангүй гэсэн үг ,1/2-нь бичиг үсэггүй ,эмнэлэг сонгодог утгаараа Огт Байхгүй -энэ нэгд. 2д. Хэрвээ одоо Монголын банк "нөхцөл"-хангаагүй бол ,ойрын үед эсвэл хэзээ хангасан үед нь 100%-мөнгөө дамжуулна (47жил ) гэж -"гэрээ"-гээчдээ оруулж болдоггүй юм уу - яг үнэн хэрэгтээ бас нэг Нигер болж байгаан юм байнадаа 3д. АЦС-горьд , хэзээ ч франц барьж "өгөхгүй"-а)-энэ чинь колончлогч -тийм Сэтгэлгээ байхгүй б)-хэрвээ барьж өглөө гэхэд-"насаараа"-францын атганд байх бөгөөд эрт орой нэг мэдсэн францын "цөмийн хаягдлаа"-хаядаг улс болно,элбэггай,баавар,батхөөс-шиг гаруудыг бөөнөөр нь ТӨРҮҮЛЭХ болно...
1 | 0 Хариулах
Израйлийн сүйрэл 2023 [79.116.167.229] 2023/10/17
Франц орсон газар ядуурал сүйрэл дагалддаг нь батлагдсан юмаа хө 😤
2 | 0 Хариулах
Зочин [59.153.115.103] 2023/10/17
Одоо л нэг дэлхийн хөгжил рүү хөл дүрэх гэж байна. За нэг хэсэг оркууд нь шантаажлаад үхэр хургаа яриад гараад ирнэ дээ. Цөлжилтийг үүсгэж байгалийг сүйтгээд бгаа гол зүйл чинь наад ашиг багатай олон арван сая мал сүрэг чинь гэдгийг бүгд хэлээд бгаа шүү.
0 | 3 Хариулах
Зочин [66.181.176.157] 2024/2/19
Дэлхийн хөгжилд хөл дүрээд 30 жил болж байгааштэ, чи минь. Ёоооо ёох ёстой жаргаж үхлээ.
0 | 0 Хариулах
Зочин [183.177.97.154] 2023/10/16
Зомби царайлсан мөнгөний боолууд, шавар тагзтайгаа нурж унах нь дутаж дээ.
2 | 0 Хариулах
Иргэн [80.142.2.59] 2023/10/16
Зардлаа өсгөх замаар орлогоо нуудаг, мөн гарч байгаа бүтээгдэхүүнээ нарийн технологиор дардаг зэрэг татвар, АМНАТ аас бултах олон арга бий, гэрээгээ няхуур хийгээрэй, хийгээрэй, өөрийн мэргэжилтнүүдийн үгийг майн сонсоорой. Гадны зөвлөгөөг сосоррой, битгий аваарай!!!!
0 | 0 Хариулах
Nice [59.153.112.149] 2023/10/16
Narantsogt darga ajlaa sain hiij bnaa
0 | 4 Хариулах
Zochin [103.41.93.222] 2023/10/16
Doloogch
0 | 1 Хариулах
Зочин [103.57.95.146] 2023/10/16
Монголд энэ оросын тороллууд байхгүй болвол хөгжлийн замдаа орохгоод байна даа. Орос гэж яасан хогийн өс санасан орон бэ?
5 | 5 Хариулах
Зочин [192.82.64.248] 2023/10/16
Орос бол өөрийн орны хувьд хэрэгтэй бодлогоо л явуулж байгаа нь тэр! Тэрэнд нь автаад эргүүтээд байлгүй Монгол бодлого л явах ёстой. Бидний бодлого алдагдсан учраас Орос бодлого амжилттай явагдаж байгаа гэдгийг Монголчууд ухаарцгаа, ойлгоцгоо.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.38] 2023/10/16
2 малчин айлаар орлоо. Нэг нь 1300 малтайажил хөдөлмөр ярьсан 40гаран насны хос ланд200 унасан гэр орон нь цэвэр цэмцгэр, хүүхдүүдээ бодоод дулаахан байшин барьж био жорлонтой болжээ. Нөгөөх нь бохир заваан гэр оронтой, 400 хүрэхгүй малтай уул уурхай хараасан. “Оюу толгойн баяжмал, таван толгойн нүүрс дотор алт алмаз нууж гарч байгаа гэж Даваасүрэн ярьсан тэр бол үнэн байх” гэсэн яриатай.
4 | 1 Хариулах
Зочин [59.153.115.52] 2023/10/16
Газрыг нь ухаад хаячихаар тэр ландтай мянгат саран дээр хонио хариулах уу
0 | 1 Хариулах
Зочин [66.181.191.17] 2023/10/16
Ямар мөнгөөр малчдад ноос, ноолуур, сүүний мөнгө өгч бас малчдын нийгэм, эрүүл мэндийн таатгалыг төлж, ямар мөнгөөр эрүүл мэнд, хүүхдийн сургууль боловсролын үйлчилгээ, цагдаа, төрийн үйлчилгээг үзүүлж байна гэж бодож байна? Уул уурхайн мөнгө
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.170] 2023/10/17
Тэгээд уул уурхай чинь ганц чиний өмч юм уу бүх иргэд хүртэх ёстой
1 | 0
Зочин [66.181.187.18] 2023/10/16
Наранцогт гэж хогийн эр дээ. Эрдэнэс Монгол их самарч байгаа. Нүүрсний хулгайч Хүрэлбаатар энэ тавиулаараа их самруулаад байхад л хянадаг шалгадаг газаргүй таг дүлий
2 | 2 Хариулах
Зочин [66.181.187.153] 2023/10/16
Байгуулсан гэрээгээ нийтэд ил тод нээлттэй болго
3 | 0 Хариулах
Иргэн [80.142.2.59] 2023/10/16
Протколлоо
1 | 0 Хариулах
5779156434 хаан банк [103.212.118.177] 2023/10/16
Маш зөв гэрээнүүдийн нэгийг хийж чадлаа.
4 | 4 Хариулах
Зочин [59.153.115.52] 2023/10/16
Чи гэрээг нь үзсэн юм уу
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.113] 2023/10/16
Зарим улс орнууд 25 оноос эхлээд бензин, дизель хөдөлгүүртэй машиныг хэсэгчлэн хорьж эхэлж байнаа гэдэг чинь удахгүй цахилгаан хөдөлгүүрт машины хэрэглээ эрс нэмэгдэнэ гэсэн үг энэ хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэгцээ улам их нэмэгдэнэ. Тэгэхэд манайх 28 оноос нефтийн үйлдвэртэй болно чихшиг цаана даа 40 он гэхэд бензин, дизель хөдөлгүүртэй машин бүрмөсөн хэрэглээнээс хасагдах гэж байхад. Мэдкүээ мэдкү угна жижкэн ч хамаагүй цөмийн реактор ганцыг барьчихвал манайдаа л хаваасаг шд.
4 | 2 Хариулах
сонгогч [202.9.46.186] 2023/10/16
Оюутолгойн борлуулалтын орлогын 70-аас доошгүй хувийг Монголын банкаар дамжуулах ёстой
3 | 0 Хариулах
Зочин [103.212.116.133] 2023/10/16
Одоо наад балай 2 толгойтой ишиг 6 хөлтэй хурга гэдэг үлгэр шиг юмаа боль манай улс энэ ураныг ашиглаж бага оврын АЦС барьж эрчим хүчний хамаарлаасаа гарч нунтаг хэлбэрээр нь экспортолж мөнгө олж эдийн засгийн үр өгөөжийг нь хүртэх цаг нь болсон. Франц 56 идэвхитэй АЦС тай эдгээр АЦС аар эрчим хүчний асуудлаа шийддэг энэ чиглэлийн туршлагатай улс. Хажууханд байгаа энэ Казахстан сүүлийн 10-дхан жилийн дотор ураны том тоглогч болоод гараад ирлээ. Шар нунтаг хэлбэрээр нь гадагш нь зарж мөнгө олдог болсоноор эдийн засаг нь ч сэмбийтэл босоод ирсэн. Гэтэл манайх хэрэлдсээр 10 жилийг үдэж. Оросууд Мардайгаас маш олон жил манай ураныг гар аргаар олборлож зөөсөн байдаг бүр хот хүртэл байсан. Гэвч тэнд элдэв өвчин зовиур илэрлээ гэж сонсогдож байгаагүй. Одоо олборлох болсон чинь болохгүй Монгол сүйрэх юм гэнэ. Шар нунтгийг ашиглах цаг нь болсон.
5 | 2 Хариулах
Зочин [59.153.115.52] 2023/10/16
Чамд станц барьж өглөө юу?
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.60] 2023/10/16
Эргүү домбоо малаа бага оврын АЦС барих бол бүрэн боломжтой тэр АЦС хооллодог хоол нь болох уран гэдэг нь манайд байна өөрөөр хэлбэл хамаг тохироо нь бүрдчихсэн байна гэж хэлээд байна. Чи хажуу айлынхаа хүнээс тогоо хэрэглүүлээч гэж насан туршдаа мөнгө өгч элдэв ааш араншинг нь тэвчиж байснаас өөрөө тогоо үйлдвэрлээд санаа санаа амар сууя гэж боддоггүй юмуу?
0 | 0 Хариулах
Zochin [202.55.188.40] 2023/10/17
Sorri namaig yrisan daach orosoos aigaad chafsanguie nzaa
0 | 0
Зочин [66.181.180.212] 2023/10/17
Хориотой бүс гээд эргэн тойрон 100-н км дотор айл амьтан байлгадаггүй байсан юм чинь аргагүй шд.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.108] 2023/10/16
Орос троллуудаа одоо та нарын арга явахгүй Бид тусгаар улсын хувьд өөрсдөа бие даан асуудлаа шийднэ Зохих хууль хүчний байгууллага нь энэ хэдэн ip хаягыг нь илрүүлээд арга хэмжээ аваасай
4 | 2 Хариулах
Улнаас Доош 3 Метр [202.21.106.50] 2023/10/16
МАНАЙ МОНГОЛЧУУД АРЧААТАЙХАН ШИГ БАЙСАН БОЛ ӨӨРСДӨӨ УРАНАА ОЛБОРЛООД ӨӨРСДӨӨ 100% АШИГАА ХҮРТЭЖ БАЙХ ЁСТОЙ БАЙХГҮЙ ЮУ. ОДОО ТЭГЭЭД АРЧААГҮЙ ҮХЭР МОНГОЛЧУУД БУСДЫН ГАРЫГ ХАРААД ТАВАН ЦААС ГОРИДООД СУУЦГААХААС ДАА
1 | 2 Хариулах
Onoch [202.5.202.2] 2023/10/16
Харин тийн. Асуудал өөрсдөө чадахгүй болохоор хүн гуйна. Технологи-той тал бол уул-уурхайн нөөцтэй талыг бол нам дарж байгаал гэрээ хийдэг юм байна. Ер нь байгалын баялгийг тэгээд үнэгүй гэж байгаал эхэлдэг юм бна шүү. Одоо тэгээд яалтай билээ дээ. явахаас л биш. Өөрсдөө мөнгөтэй л болох хэрэгтэй. Тэгвэл технологийг бол худалдаал авчихна. Үнэтэй ч бас ч гэж учиртай. Бэлэн мөнгө байхад бол ярьж болно.
2 | 1 Хариулах
Улнаас Доош 3 Метр [202.21.106.50] 2023/10/16
Аль нэг улсын саалийн үнээ нь байнаа гэдэг чинь эргээд тэр улсдаа хараат болохын шинж дээ.
4 | 2 Хариулах
баасцогт [109.70.100.70] 2023/10/16
ОТ дээр ингэж гэрээ хийсэн бол ам.доллар 1100₮ с 3450₮ хүртэл өсөхгүй байсан
1 | 0 Хариулах
Onoch [202.5.202.2] 2023/10/16
Ер нь л тэгээд энэ уул-уурхайн ГХО гэдэг бол худлаа л юм бна доо. ОТ-ын дараа хийж буй ураны гэрээг харахад л чааваас даа гэмээр л харагдаж байна. Байгалаа ухуулаад өөдөлдөггүй африкууд аргагүй л юм бна гэж бодогдож байна. Сая уул-уурхайн Сайд нь үндэсний компаниуд дээр тавьсан АМНАТ 20 хувь байгаа нь дэлхийн дунджаас 3 дахин өндөр байна гэж хэлж байна лээ. Үндэсний гэдэг нь Эрдэнэт, Цагаан суврага 2 шүү дээ. ОТ дээр тэгэхээр одоо авч буй 5 хувийг бол бараг л дэлхийн дундаж гэж бгаа юм биш үү. 100 төгрөгөөс 5 төгрөг. Гээд бодохоор үнэхээр хэрэг алга. Уул-уурхайн ГХО гэдэг бол хөгжлийн зүтгүүр гэдэг ч худлаа санагдаад байгаа. ОТ Цагаан суврага 2-ийн гол ялгаа нь нэг нь үндэсний нөгөө нь гадаадын ХО гэдэг л ялгаа бий. Цагаан суврага хэдий ямар ч татвар АМНАТ төлсөн бай зарсан баялаг нь монголдоо хөрөнгө оруулалт болон орж ирж байх ёстой. Нямтайшир хөөрхий монгол хүн хэдийн мөнгө нь түүнд хамаарах ч мөнгө монголд орж ирвэл жинхэнэ хөрөнгө оруулалт болчиж байгаа юм. Гэтэл ОТ эсрэгээрээ.
3 | 1 Хариулах
Зочин [202.126.88.157] 2023/10/16
20 хувийг өндөр гэвэл,улсад юу үлдэх вэ дээ. ОТ гэж яриад ч хэрэггүй байхаа даа.
1 | 0 Хариулах
Z [103.140.10.196] 2023/10/16
Atomiin stants barih heregtei erdesiin noogdol ashigaa nemerleed
1 | 1 Хариулах
Zochin [120.18.161.240] 2023/10/16
Manaih yaaj iij baigaad atomiin stants barih heregtei duusaa
9 | 2 Хариулах
Зочин [103.136.254.24] 2023/10/16
зөв шүү.
3 | 1 Хариулах
Ghengis [66.181.185.90] 2023/10/16
30/70 Ezen ni daam bldaa
5 | 1 Хариулах
Зочин [66.181.177.122, 147.161.194.189] 2023/10/16
Монгол улсын нутаг дэвсгэрээс хүн, амьтан, мал, байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр, говь нутгийг шороон там болгохгүйгээр буюу шаардлагатай засмал зам, дэд бүтцийг нь тавьсны үндсэн дээр уран олборлож, түүгээр Монголд бага оврын АЦС барьж Монголын эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж чадаж гэмээ нь уран ашиглахыг зөвшөөрч болно. Тэгж чадахгүй бол наад гэрээ чинь Оюу толгойгоос ч долоон дор юм болно шүү!!!!!
5 | 1 Хариулах
Зочин [202.131.238.26] 2023/10/16
зөв
4 | 1 Хариулах
Зочин [66.181.161.234] 2023/10/16
3дагч хөршийн олон2 төсөл хэрэгжээсэй .Энэ бол бидний тусгаар тогтнолын баталгаа байх болно иванууд найдваргүй шүү нэг л өдөр тархи угааж байгаад дайраад ороод ирнэ
18 | 4 Хариулах
Зочин [202.21.121.147] 2023/10/16
ёстой үнэн
1 | 1 Хариулах
Зочин [59.153.115.52] 2023/10/16
Тэрнээс өмнө энэ олон хүмүүс өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаа булаалдаад удахгүй нутгийг нь бөмбөгдөөд эхэлдийм бна оо.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.17] 2023/10/16
Одоо Монголын нутгыг цацрагт хордсон, хүн мал нь хорт хавдраар хавтгайдаа хиарах гай зовлонгоос Орос, Хятад аврах ганц л гарц үлдлээ. 30 жилд 3,2 хон тэрбумын ашиг өгөх шинэ колничлолд Монголын эрх баригч нам гарын үсэг зурчихлаа. Юун Африка, Монголчууд Африкчуудаас илүү тэнэг гэдгээ дэлхийд нотоллоо.
9 | 15 Хариулах
Зочин [202.126.88.82] 2023/10/16
2060 он хүртэл АЦС гэж ярих шаардлагагүй болжээ. Сайхан гэрээ байна, Наранцогт гуай
2 | 3 Хариулах
Уншигч [66.181.161.141] 2023/10/16
Яагаад 100% биш бгаам бэ??? 100% монголын баялаг байхад??? Ингээл эхлэхээрээ худлаа доо! Оюу толгойн араас орох юм бна! Ард түмэнд ямар ч өгөөжгүй, дээдчүүл нь баяжаал дуусна
7 | 17 Хариулах
Зочин [112.72.2.134] 2023/10/16
яааая дааа чамайг
1 | 2 Хариулах
Зочин [59.153.115.52] 2023/10/16
Харин чамайг яаая даа
0 | 1 Хариулах