ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

С.Чулуун: Нант хот дахь "Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнд 800 гаруй үзмэр дэлгэгдсэн

Б.Оюунчимэг, iKon.mn
2023 оны 10 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотод "Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн өчигдөр нээгдлээ.

Үзэсгэлэнгийн ач холбогдлын талаар Нант хотод очоод буй "Чингис хаан" үндэсний музейн захирал С.Чулуун мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын "Чингис хаан" үндэсний музей болон Францын Нант хотын Түүхийн музей хамтарсан "Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн дэлгэгдэж байна. Үзэсгэлэн саад бэрхшээлийг даван туулж зохион байгуулагдлаа. Анх өөр улсад зохион байгуулахаар ажилласан ч бүтээгүй.

Чингис хааны дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүргийг цогцоор нь ойлгуулах зорилготой үзэсгэлэн.

Хоёрдугаарт "Чингис хаан" үндэсний музей байгуулагдаад анх удаа Европын соёлын уламжлалтай Франц улсад энэхүү үзэсгэлэнг гаргаж буйгаараа онцлогтой.

Гуравдугаарт үзэсгэлэнд 20 орчим музей хамтарч оролцож байна. Тухайлбал Лувр, Брэнли зэрэг музейтэй хамтарч гаргалаа.

Үзэсгэлэнд 800 гаруй үзмэр дэлгэгдсэн. Ил хаадын үеийн болон Алтан ордны, Юань улсын үеийн үзмэрүүд бий. Монголын эзэнт гүрний үед монголчууд урлаг, соёл, хот байгуулалт, засаг захиргааны өөрчлөлт, улс төр, худалдаа эдийн засгийн хувьд Евро Азийн орнуудад хэрхэн нөлөө үзүүлснийг таниулах юм.

Энэ үеэр олон улсын эрдэм шинжилгээний хурал, морин хуурын чуулгын тоглолт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэгдсэн үзэсгэлэн гарч, бүх үзмэрүүдийн талаар франц хэл дээр каталоги гаргасан нь Монголын түүхийг олон улсад сурталчилна.

Мөн Телеграмм, Бонди зэрэг сэтгүүлүүдэд Монголын тухай мэдээллийг өгч байгаа. Энэ нь Европын улс орнууд төдийгүй дэлхий дахин Чингис хааны түүхийг зөв ойлгуулах ач холбогдолтой.

Уг үзэсгэлэн ирэх жил Монгол, Чех, Канад, АНУ, БНСУ зэрэг улсад 2027 он хүртэл үргэлжлэх захиалга ирээд байгаа" хэмээн тайлбарлалаа.

"Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн Нант хотод 2024 оны тавдугаар сарын 5-н хүртэл зохион байгуулагдана.

Үзэсгэлэнгийн эхний өдөр урт дараалал үүссэн байлаа.

Үзэсгэлэн нь дараах сэдвийн дагуу 7 хэсэг, цаг үед хамаарч байна.

​1. Танилцуулах хэсэг:

Монголын эзэнт гүрэн ба Францын хаант улс

​2. Чингис хааны өмнөх талын эзэнт гүрнүүд

(Хүрэл зэвсгийн үеэс XII зуун)

​3. Чингис хаан (1160-1227)

​4. Эзэнт Гүрэн (1228-1368)

​5. Монголын их солилцоо

​6. Шинэ ертөнц ба эзэнт гүрний бутрал

​7. Төгсгөл хэсэг, уусах орон зай

БНФУ-ын Нант хотын Бретанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музейд "Чингис Хаан - Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнгийн нээлтэд оролцсоноор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийж байгаа төрийн айлчлал өндөрлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
58
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Анар [37.166.201.222] 2023/10/19
450 гаруй үзмэр бий гэж Музейн захирал өөрөө ч хэлсэн, хэвлэл мэдээллээр ч түгээсэн. Давсалж хэтрүүлээд яах нь вэ?! Үнэнээр нь мэдээллэхийг хүсье!!
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.188.187] 2023/10/17
Илтгэгч нар нь англиар илтгэлээ тавьсан бол тээ? Тийм хоншоортой судлаачид яваагүй бололтой. Хэл усгүй хэд явжээ, хөөрхийс!!!
1 | 0 Хариулах
Уншигч [66.181.188.187] 2023/10/17
Энэ хульхины академич энэ үзэсгэлэнг гаргах санааг гаргасангэж худлаа поопроод, одоо гол дүрд тоглоод байх юм. Англиар ганц өгүүлбэр хэлж чадахгүй ш дээ. Каталог дээр хүний оюуны бүтээлийн нэр усыг нь ч бичихгүй, шууд оюуны хулгай хийсэн байна. Үүнд энэ хүн их гаршсан гэдэг. Заа, тэгээд явсан хүмүүсийг нь хараад ой гутав.
1 | 0 Хариулах
Зочин [71.239.25.243] 2023/10/15
Chuluunii naiz hulgaich hyataduud n ali hediin Parisd ochood orig uzmeriig n huuramchaar n solih geed Mongol tunshiinhee dohiog huleegeed suuj baigaa
0 | 0 Хариулах
Зочин [203.91.116.147] 2023/10/15
Энэ Чулуун гэж өгөр хулгайч Чингэс хааны музейг арай л заваан юм хийжээ. Асар их мөнгөөр хийсэн, уг нь гадныханд өгч хийлгэсэн бол үзэх үзмэртэй музей байхаар байлаа. Одоо бол муухан барьсан шавар тагз дотор баахан хуулбарласан зураг өөр юу ч байхгүй.
2 | 2 Хариулах
Зочин [103.57.93.150] 2023/10/15
Ямар олон хүн яваа вэ. Төсвийн мөнгөөр тоглох юмаа.
4 | 1 Хариулах
Зочин [139.5.218.41] 2023/10/15
hyatadiin gar hol ovormongolchuud gej nowshnuud bnaa
1 | 0 Хариулах
Оогий [66.181.179.236] 2023/10/15
Ерөнхийлөгчийг дагалдаж яваа хүмүүсийг харахаар бөөлжис хутгахын.казиночин , нүүрсний хулгайч , Сан-ийн хулгайч , эртний түүх соёлын хосгүй үнэт зүйлсийг дамлагч гээд бүгд гэмт хэрэгтнүүд байхын. Ерөнхийлөгч нь анзаарахгүй ч гэсэн тамгын газрын албаныхан юу харж байдаг байнаа.монголын түүхч , эрдэмтэн мэргэд , багш сурган хүмүүжүүлэгч нараасаа хэдийг аваад явсан бол буцаж ирээд оюутан , сурагчдад хичээл сургалт оруулах байсан.
14 | 1 Хариулах
Зочин [66.181.161.167] 2023/10/15
Enxbayariin ue shig ed ulgiin zuilsee ex xubiig zaraad xubilbariig butsaagaad abchiranadaa ene chuluuun gulug jungu d baaxan nom zoxiol uguud bsn
1 | 0 Хариулах
З [66.181.190.98] 2023/10/15
Далимдуулаад үзэсгэлэн нэртэйгээр хамаг юмаа хулгайлаад зарчихаад ирэв дээ. Тэгдэг л хүмүүс дээ.
6 | 2 Хариулах
Зочин [66.181.160.54] 2023/10/15
Чулуун ч гаршсан хулгайч даа. Үзэсгэлэн буугаад ирэхэд үзмэрүүдээ жинхэнэ байна уу үгүй юу гэдгийг сайн шалгах хэрэгтэй. Урд нь хулгай хийсэн хүнийг улсын Төв музейнхээ захирлаар тавьдаг нь ямар учиртай байнаа ?
7 | 1 Хариулах
Зочин [202.9.40.144] 2023/10/15
Байгаа уранаа өгөөд өөрсдөө АЦС-ын түүхий эдгүй болж, ЧИНГИС ХААН, ХӨХ ТОЛБОТОН гэж цээжээ дэлдэхээс өөр шидгүй болов оо. Цаашдын 30 жил АЦС гэж ярих шаардлагагүй.
7 | 6 Хариулах
Зочин [139.5.216.233] 2023/10/15
Oросын троллоо чи энд дутчих
4 | 1 Хариулах
Зочин [203.91.116.147] 2023/10/15
Зайл чи муу Орос гөлөг
2 | 3 Хариулах
Зочин [66.181.181.13] 2023/10/15
за яршигаа. хятадаар тайлбар бичиж тавиад байхдаа яахав дээ. зэвүүн юм.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.183.20] 2023/10/15
Yag uurtei n holbootoi zuil bgm uu? Ermitajd gants Chinggisiin chuluu gej bga, uur?
0 | 0 Хариулах
Зочин [92.206.190.31] 2023/10/15
Энэ үзэсгэлэнг Монголдоо гаргавал их олон зочид гийчэд ирэх байм даа уул нь
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.236] 2023/10/14
С.ЧУЛУУН: Чингис хаан болон Монголын эзэнт гүрнийг Европт сурталчлан таниулах үзэсгэлэн гарлаа
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.236] 2023/10/14
Чулуун мин Их эзэн хааныг суртачлаад таниулна ч гэж юу байхав дээ БҮХ ДЭЛХИЙН ХААДЫН ХААНЫГ🌎
6 | 0 Хариулах
Малчин [202.126.88.160] 2023/10/15
Том үйл бүтээж яваа Чулуунд баяр хүргэе Амжилт
1 | 0 Хариулах
Зочин [106.102.0.101] 2023/10/15
Чулуун гэж зараад идчихмээр юм байвал зарж л явна уу
4 | 1 Хариулах
З [66.181.190.98] 2023/10/15
Яаг үнэн.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.93] 2023/10/15
Дундаас нь үзмэрүүдийг алга болгоно доо энэ С.Чулуун
0 | 1 Хариулах
MANai hulgaich urvagch [66.181.189.176] 2023/10/14
Mongolian tuuh arhivaa hudaldsan umhii hyatadiin taviul urvagch.
6 | 3 Хариулах
Зочин [59.153.115.103] 2023/10/14
Ene lalar odoo tegeed bgaad bhiimaa tee
3 | 1 Хариулах
Зочин [106.102.0.101] 2023/10/15
Бүгд хулгайч болохоор чулуун гэгч хулгайчаа байлгаад бхымдаа
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.236] 2023/10/14
Buu gutge!!!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.78] 2023/10/15
Чулуун наад хэдээ битгий тоо. Цөмөөрөө пампарстай явдаг болсон гэсэн шүү
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.236] 2023/10/14
Чулуунд баяр хүргэе
3 | 4 Хариулах
Зочин [106.102.0.101] 2023/10/15
Яасан гэж чулуун хулгайчид баяр хүргээв? Музейн дарга учраас л энэ хрга хэмжээнд төр төсвийн мөнгө үрэн байж зугаалж яваашүүдээ!!! Энэ ажлыг тэр зохион байгуулсан гэхнүү
3 | 2 Хариулах