ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Орано компанитай байгалийн баялгаа ашиглуулсны төлбөрүүдээ өндөр хэмжээнд авахаар хоёр талаасаа ойлголцсон

Б.Оюунчимэг, iKon.mn
2023 оны 10 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Парис хотод Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд Францын талаас “Орано групп”-ийн ерөнхий захирал Клод Имовен, Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар аравдугаар сарын 12-нд гарын үсэг зурлаа.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улсын эдийн засгийн бие даасан тогтвортой байдал цаашид аюулгүйгээр Үндсэн хуульд заасан агуулгаараа үр ашиг нь Монголын ард түмэнд дийлэнх нь очих зарчмаа барьж хөрөнгө оруулалтын гэрээ, төслийг эхлүүлэх нь маш чухал байна.

Бид парламентын засаглалтай учраас олон улсын мега төслийг УИХ-аар оруулж, батлах ёстой. Тэр хүртэл бэлтгэл ажлаа хангах, хөрөнгө оруулагч талтай ерөнхий, суурь зарчмуудаа тохирох, ойлголцох энэ асуудалд бичиг баримтын статус нь Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр протоколд хоёр талаасаа тохиролцож байна. Энэ удаад Монгол Улсын талаас тавьж байгаа шаардлагууд, бидний зорьж байгаа агуулгуудыг Францын талаас нааштай хандаж, эергээр хүлээж авлаа. Өөрөөр хэлбэл өмнөх мега төслүүдтэй харьцуулах юм бол Монголын ард түмэнд тогтвортой эдийн засгийн болон нийгмийн чиглэлийн үр өгөөжөө өгөх сайн төслийн суурь тавигдлаа гэж харж байна. Аль болох санхүүгийн болон бусад эрсдэлээс зайлсхийж, ийм төрлийн хувьцааны хариуцлагаас зайлсхийсэн.

Байгалийн баялгаа ашиглуулсныхаа төлбөрүүдээ олон улсын жишигт байдаггүй, өндөр хэмжээнд авахаар хоёр талаасаа ойлголцсон нь маш чухал.

Тухайлбал бид Оюутолгой компаниас бид АМНАТ таван хувь байдаг бол тогтвортой 10 хувь дээр нэмэх нь үнээс хамааралтай, өсөн нэмэгдэх АМНАТ авна. Одоогийн ураны үнэ 72 сая ам.доллар хүрсэн бөгөөд энэ ханшаар тооцвол 13 хувийн АМНАТ авах боломж бүрдэнэ.

Төсөл амжилттай хэрэгжих, алдагдалтай байхаас үл хамаарч олборлолт эхэлсэн л бол АМНАТ шууд тогтвортой авах, аж ахуйн нэгжийн орлогын татварыг одоогийн хууль эрх зүйн зохицуулалтаар авна, давуу эрхийн 10 хувийн хувьцааг нэмж эзэмшихийг хоёр талаас ойлголцлоо. Давуу эрхийн хувьцаа гэдэг нь АМНАТ-тай дүйцэхүйц хэмжээний жил бүр урьдчилж тохирсон тогтмол ногдол ашиг аваад явна. Ямар нэг хувьцааны дагуу зээлээр хөрөнгө оруулалт хийх, нэмэлт хөрөнгө оруулалт хийх зэрэг санхүүгийн хариуцлага хүлээхгүй.

Францын тал өөрийн хөрөнгө оруулалтаа хийнэ гэсэн. Өмнөх гэрээнүүдээс ялгаатай нэг суурь зарчим нь хүнд шилжүүлэх буюу татварын орчныг нуун дарагдуулах зарчмууд байж болохгүй гэх зарчмаар аудит хийлгэж явна гэдгийг хоёр тал сайн ойлголцож, тохирлоо. Энэ бол өмнөх олон улсын гэрээнүүдтэй харьцуулах юм бол олон улсын хөрөнгө оруулалтын гэрээний зарчмыг шингээсэн шинэлэг зарчмыг суулгаж өгсөн нь маш сайн зүйл" гэсэн мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
51
Зураг
ЗӨВ, ГОЁ
13
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
37 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.179.109] 2023/10/21
Уран олборлох гээд газрын гүнрүү хор шахуулаад эргээд тэр нутагт хэдэн мянган жилдээ хүн мал амьдрах боломжгүй болно. Хэн хохирох уу? Монголчууд л хохирно. Хоёрын хооронд хөгийн жаахан мөнгөнөөс болж бүхэл бүтэн газар нутгаа хэн ч ашиглах боломжгүй там болгох гээд байна.
0 | 0 Хариулах
Зочин [86.49.255.249] 2023/10/15
diplomat argaar nairsag zamaar moljihiig europchuud cultured, supporting developing countries' mega projects gej nerleed bgaasht. manaihan hir ajlaa ashigtai baidlaar yvuulahuu gereegee hir uhaalag hiij chadhuu gedgeees buh yum hamaarna daa.... herev hden ashig harsan nohduud ni karmandaa heden togrog hiichiheed bidend ymar ch ashiggui geree heleltseer baiguulchihwal baigalaa baylagaa zugeer l uhuulaaad zogsohgui ulam l shoor toos, uranii horond barigdan amidrah bolno.... engiin irged bol tiim zuil bolood ongorch bgaag oilgoh ch ugui odor tutmiin amidraldaaa darlagdan eruul mendeeeree chimeegui hohirood l amidral urgeljleh bhdaa
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.225] 2023/10/14
Хар алтыг дуусгаад шар алт руу орж ухаж дуусгаад цахилгаан эрчим хүч дууснаа энэ үeд л хувхай цагаан араг яс чинь үлдэж сүнс дээш одож бид өнөө гайхал бурхантайгаа нэгдэж өнөөхөө сая нэг юм олж учрах бх да тиймээ эрт оройгүй ийм л тавилантай цөм чинь л цөм шаана шүү дэ агуу библ - ийнхээ яг учир начирийг нь яг олсиймуу яг л Армагэдон кино шиг ураан цөм шд, тэгээл дуусаа, 15-р Далай лам тодрохгүй ээ гэдэг нь дэлхийн төгөсгөл рүү орж бгаамаа гэсэн дохио нэг ёсондоо тэмдэг сануулах дохио маягын хэлц үг би магадгүй эндүүрсэн мэт яахав жүжиглэлээ гэхэд Далай их багшаасаа очоод асууцгаахгүй юу даа бас яг л ижилхэн л хэлэх биз.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.225] 2023/10/14
Etseg hvv ariun svnsnii neriin umnuus У үсэг угаасаа уйгар үндэстэнүүд л ураан гэд наад шар алтаар чинь дэлхий сүйрээд төгсгөл нь ирнээ згр ухаад бөөндөө амаржаачээ төвөгтэйн бэ яасан бурхан чинь өөрөө ирэхгүй тиймээс өөрсдийг чинь өөрсдөөр чинь л хорлуулий шд гоё бнуу ислам исүс лам, мусульман нам боллоо лус аваад явлаа ум боллоо гэсэн үг юм уу ингэж ойлгож болох юм уу iQ -нээрээ исүс гэдэг нь сүнс гэхүү хужаагаар бол сүн улс с сар сар хүйтэн тархи хүйтэн бж л сайн ажиллах уу тэ яах бол угаасаа эрт оройгүй бүгд үхэх л юм чинь.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.107] 2023/10/14
Зөв шүү
0 | 0 Хариулах
Тэр [66.181.176.10] 2023/10/14
БЯСАА, БЯСАА, БЯСАА хотоос БЯСАА аваад ирээгүй биз??????
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.128] 2023/10/14
авах мөнгө маш бага юм биш үү. Хулгайч лалруудын иддэг мөнгөний хажууд элсны ширхэг юм байна. Хулгайч лаларуудыг хядаад хөрөнгөийг хураагаад л болоо ш дээ
0 | 0 Хариулах
Данко [96.248.41.119] 2023/10/14
Муу нохойн ходоодонд шар тос зохихгүй. Муу атигар Баабар л Францын Аревад уранаа өгөхгүй бол Монгол маш том хоригт орно шүү гэж сүрдүүлээд байсан. Яг тэр ёсоор л болж байна. Тархины тураалтанууд ч яахав, авах халамжаа бодоод л урай хашгираад дэмжиж байх шиг байна.
2 | 0 Хариулах
Иргэн [59.153.114.25] 2023/10/13
Өөрсдөө бага зэрэг юм хийж сурахын тулд мөлжүүлж л таараа. Дарга нар бас дундаас нь авах л болно. Эд нар чинь юу ч үгүй хоцордог Сталин , Чойбалсан нар биш.
0 | 0 Хариулах
Зочин [207.167.91.48] 2023/10/13
Оросууд Эрдэнэтэд 100% хөрөнгө оруулаад хоттой нь барьж өгөөд ашгаа 51/49 хувааж байсан эцэс сүүлд өөрийн хувиа 400 саяр гадныханд биш монголын талд зарсан ЗХУ-с өвлөгдөж ирсэн 11 тэрбум шилжих рублийн өрийг 98 хувийг тэглэсэн, ОТ тэгэхэд 34/66 эзэмшдэг боловч ашгаа өгдөггүй хэрнээ 5-6 тэрбум долларын өрөнд ороод сууж байна
2 | 3 Хариулах
Зочин [207.167.91.48] 2023/10/13
Наад францууд чинь хөрөнгө оруулна гэж хошгируулж байгаад хэдэн жилийн дараа хятадуудад зараад ашгаа хийгээд л гарна харж байгаарай
0 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал гэдэг нь худлаа заль мэх төдий юм [91.107.243.227] 2023/10/13
Зөвхөн Малид 860 алтны орд байдаг нь Францын мэдлийнх гэжээ.дэлхийн алтны нөөцийн 25 хувь нь Францынх. малигаас Францчууд жилд доод тал нь 50 тн алт олборлодог гэнэ.зөвхөн алт ч биш бүх ашигт малтмалын нөөц улсын орлогыг шулагч нь Франц.ганц мали биш бусад Африкийн орнуудаас ч колонийн үеийн хуулиар хамаг орлогыг нь сорчихдог юм.одоо Африк чөлөөлөгдөж үхэр Монголын үхэр засгийн газрын хэдэн хулгай нараас болж монгол улсыг ёрын бузар францын аманд хийж дуусгавар болгох нь дээ.тэмцэхгүй үхэрнүүд хэвээд л сүхээ хүлээж байхаас😏
3 | 0 Хариулах
зочин [202.21.104.98] 2023/10/13
оросын эся-ны троллууд монголыг өөрсөдтэйгээ адилхан ядуу байлгах сонирхолтой оросоос авсан даалгавараа маш сайн биелүүлж байна даа
5 | 5 Хариулах
Дэлхийн дулаарал гэдэг нь худлаа заль мэх төдий юм [91.107.243.227] 2023/10/13
Үхэр минь Франц африкт юугаараа гийгүүлэв?
2 | 2 Хариулах
зочин [202.21.104.98] 2023/10/13
оросын эся-ны троллууд монголыг өөрсөдтэйгээ адилхан ядуу байлгах сонирхолтой оросоос авсан даалгавараа маш сайн биелүүлж байна даа
5 | 5 Хариулах
Зочин [192.82.64.83] 2023/10/13
Ард иргэдийн амьдралд нөлөөлөхгүй бол ашиглах шаардлагагүй, хойч үедээ үлдээсэн нь дээр
4 | 1 Хариулах
Зочин [66.181.160.91] 2023/10/13
Манай дээдсүүд ч тэсэхгүй дээ. Хармаандаа жаахан ч гэсэн унац үлдээжил таараа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.22] 2023/10/13
За энд бас нэг ОТ болж. Баялгаа жаахан ашиглуулж бгаад бүгдийг нь буцаагаад авчих юм бна шүү. Энэ ураны асуудал дээр Монголыг хохироосон гэмт хэрэгтнүүд хэн хэн бэ?
4 | 1 Хариулах
Зочин [203.91.115.46] 2023/10/13
жавхлаан чи Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс шааж байгаа мөнгөө яриач
4 | 0 Хариулах
Үнэн үг [202.126.89.207] 2023/10/13
Урьдах гашуун алдаанаасаа сургамж авч гадны заль мэхэнд уналгүй, хор хохирол амсахгүй, үр ашигтай л ажил болоосойдоо.
4 | 1 Хариулах
Зочин [103.10.20.218] 2023/10/13
Дээгүүрээ хувааж идээд дуусна харц ардуудад ямар ч хүртээл байхгүй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.22] 2023/10/13
Аль хэдийнэ алдаад туусан бна
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.63] 2023/10/13
Францтай хамтран ажиллахад оросууд саад хийх гэж мөн ч их оролдоно доо, та нар харж л байгаарай?!! Оросууд өөрсдөө хүн шиг амьдарсан ч юмгүй атлаа бусад улс орнуудыг өөрөөс нь өөдтэй явах вий гэхээс яс нь хавталзаж, байнга саад хийж хорлож байдаг гайтай улс!!!
10 | 13 Хариулах
Зочин [103.10.20.218] 2023/10/13
Хятадуудаар айлгадаг байсан одоо бас оросоор айлгадаг тактикт шилжээ юу даа
3 | 4 Хариулах
Зочин [66.181.177.22] 2023/10/13
Энэ заваан колончдогчдыг бууных нь ноходтой нь хамт хөөхсөн
4 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2023/10/13
Хахаха энэ икон дутуу мэдээлэл тараадаг болоо юу даа ураны ордыг ашиглахаар оранод 1,6 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх, сансрын хиймэл дагуулаар литийн ордыг олж илрүүлэх гэсэн 2 хэлэлцээр гарын үсэг зураад иржээ. Манай баялагийг л авхаар зэхэж байгаагаас үйлдэрлэл хөгжил авчрахад туслахгүйнээ, монголын мэдээллийн сайтууд зориудаар дутуу мэдээлэл тараадаг бололтой
5 | 0 Хариулах
Зочин [66.181.167.221] 2023/10/13
Sain baina!!!!
0 | 3 Хариулах
Зочин [66.181.177.22] 2023/10/13
Хөөрхий чааваас
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.97] 2023/10/13
Undur gj yamar hemje yum boldo?
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.25] 2023/10/13
Африкыг там болгосон Францууд Монголыг апокалипсис болгох нь дээ. Хүрэлсүх нь өөрөө хаа ч явсан хар мөртэй, хаяа муутайгаараа өнөөдөр Монголд өрсөлдөгчгүй, зард гарсан худалч шоучин гэдгийг Монгол хүн бүр мэддэг болчихсон. Хүрэлсүхийн гараар Монголчууд шороо үмхэх тавилантай байсан гэжүү? Үгүй байх, хэн нэгэн нь гарч ирж залруулах ёстой. Халхын заяанд хахсан муу Ерөнхийлөгч энэ үед тохиосон нь харамсалтай.
9 | 14 Хариулах
Зочин [104.28.68.90] 2023/10/13
Орос тролл нэг иймэрхүү кк
6 | 7 Хариулах
Зочин [203.91.116.147] 2023/10/13
Зайл муу Ороz тролл
1 | 5 Хариулах
Үйлийн үр [66.181.161.16] 2023/10/13
Эх орон байгаль дэлхийг бузартуулсан та хэдийн үйлийн үрийг чинь удамаараа төлөх болно
5 | 6 Хариулах
РАВДАН [66.181.160.69] 2023/10/13
БУСАД УЛС ҮНДЭСТНИЙГ 500 ЖИЛ АЙЛГАЖ МЭХЭЛЖ ДЭЭРЭМДЭЖ ЛУЙВАРДАЖ ИРСЭН ТҮҮХТЭЙ ФРАНЦЧУУДТАЙ МОНГОЛЫН БАНКНЫ 14 ТЭРБУМ МӨНГӨӨР СОЛОНГОСТ КАЗИНОДОЖ АЛДСАН ХҮҮК АШИГТАЙ ГЭРЭЭ ХИЙЖ ЧАДЛАА ЮУ?
16 | 9 Хариулах
Зочин [202.126.89.247] 2023/10/13
Чи дут!
0 | 6 Хариулах
Зочин [23.106.249.42] 2023/10/13
Хурандаа ноён Хүрэлсүх гавьяат ерөнхийлөгч бол маш сайн хүн шүү. Монголын хамгийн ухаантай хүн юм шүү
0 | 6 Хариулах
Зочин [203.91.116.147] 2023/10/13
Жов
0 | 1 Хариулах