Б.Пүрэвдагва: Иргэдийг "ногоон зээл"-ээр цахилгаанд суурилсан дулаан хураагууртай болгосноор 7-10 мянган янданг буулгана
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл, агаарын бохирдлыг бууруулах технологийн боломжийн талаар хэлэлцжээ.
Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва "Нийслэлээс 2026-2027 оны өвөл Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган айлын янданг буулгах ажлыг эхлүүлнэ. Арваннэгдүгээр сарын 20-нд төв талбайд энэ өвөл ямар технологийг нэвтрүүлэх гэж байгаагаа иргэддээ танилцуулна.
Гэр хорооллын бүсэд цахилгаанаар дулааныг шийдэх тохиолдолд эх үүсвэрийг өргөтгөх хэрэгтэй. Иймд нарны эрчим хүчнээс цахилгааны эх үүсвэр гаргаж, айлуудыг цахилгаанаар хангах төслүүдийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Томоохон цахилгаан станц барихаас илүүтэй богино хугацаанд батарей хураагуурыг Шархад, Баруунсалаа, Дарь-Эх, Толгойт зэрэг байршилд барихаар төлөвлөж байгаа" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
