ҮТЕГ-ын дарга Б.Цогтнаран, МЭЕГ-ын дарга Х.Алтангэрэл, ХОХГ-ын дарга Б.Зандан нарыг ажлаас нь чөлөөлөв
Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлагыг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-т хүргүүлжээ.
Иймд салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Аудитын тайланд дурдагдсан 113 албан тушаалтанд хуулийн хүрээнд хариуцлага тооцох үүргийг Ерөнхий сайд өгсөн тухайгаа өөрийн цахим хуудсандаа дүрс бичлэгээр орууллаа.
Мөн ирэх долоо хоногт хэнд ямар хариуцлага тооцсон талаар нээлттэй мэдээлэх юм байна.
Түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд агентлагийн дарга хүртэлх түр орлон гүйцэтгэгчдийн асуудлыг цэгцэлж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах үүрэг өгсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
