Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замд өнөөдөр тэнгэр бүрхэг, цас ихтэй байна

М.Батчимэг, ikon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Орхон АЗЗА

Дархан-Эрдэнэт чиглэлд өнөөдөр тэнгэр бүрхэг, цас орж байгаагийн улмаас тус чиглэлийн А1001 дугаартай авто замд үзлэг хийж, шаардлагатай хэсгүүдэд давс цацаж байгаа талаар Орхон АЗЗА-гаас мэдээллээ. 

Цаг агаар хүйтэрч зам, даваанд халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул та бүхэн хол замд гарахдаа анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулав.