ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал: Үндэсний Дата Төвд хадгалагддаг байгууллагууд болон иргэдийн мэдээлэл аюулгүй байх нөхцөл бүрдлээ

Б.Оюунчимэг, iKon.mn
2023 оны 10 сарын 12
IKON.MN
Зураг зураг

-Бүгд Найрамдах Франц Улсаас мэдээлж байна-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФУ-д хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол, Францын бизнес уулзалт тус улсын Үндэсний холбооны байранд боллоо. Энэ үеэр Үндэсний Дата Төв/ҮДТ/ ISO27001 стандартын шаардлагыг хангаж гэрчилгээгээ авлаа.

Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Олон улсын чанарын шаардлагын үнэлгээ хийж, стандартыг баталгаажуулдаг олон улсын "Атмор" гэж байгууллага байдаг. Бид уг байгууллагад хүсэлтээ илэрхийлснээр өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Үндэсний Дата Төвд бүрэн үнэлгээ хийсэн юм. Энэхүү үнэлгээний шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж, Ерөнхийлөгчийн Франц улсад хийж байгаа төрийн айлчлалын үеэр "Атмор" байгууллагаас ҮДТ-ийг олон улсын мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO27001 стандартыг хангасан болохыг батламжилж, олголоо.

ҮДТ 2009 оноос Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нийтийн ил тод мэдээллийн хуулиар уг төвийн мэдээллийг хуульчилсан юм.

Иргэд, төрийн, хувийн байгууллагын нийт 500 орчим байгууллагын мэдээлэл ҮДТ-д байдаг. Уг мэдээлэлд түшиглэн E-Mongolia аппликэйшн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Мэдээллийг хангаж, аюулгүй байдлыг бүрдүүлж буй байгууллага нь ҮДТ юм.

Тус байгууллага олон улсын ISO27001 стандартыг хангаснаар төрийн байгууллагын болон иргэдийн мэдээлэл аюулгүй байх нөхцөл бүрдэж байна.

Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс дэлхийд 117 дугаарт жагсдаг. Энэхүү байрыг урагшлуулах боломжтой болж байна гэж ойлгож болно" гэсэн мэдээллийг өглөө.

Уг форумд Монгол, Францын бизнесийн байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Muu Choir daind huurnu [77.24.7.205] 2023/10/12
Энэ нэг Ханхүү яг юу хийдэг юм. Хийсэн ажил нь юу юм?
0 | 0 Хариулах
Зочин [202.21.99.178] 2023/10/12
https://www.afnor.org/en/ not Atmor :-)
0 | 0 Хариулах
Зочин [62.216.206.54] 2023/10/12
Стандарт хангаж байгаа нь сайн хэрэг ч гэлээ. И-Монгол гэх мэт, хүн бүрийн хувийн мэдээлэлийг нэгтгээд шилэн хүн болгоод байгаа нь таалагдахгүй байна. Хооронд нь холбоод нэгтгээд байлгүй, салгаад тус тусад нь стандартаа мөрдөөд яваа. Бүртгэлтэй машин хаана хэд байшаагаар нь зогсоолоо төлөвлөхөөс, Батаа нь машинтай үгүй нь, хэдэн хүүхэдтэй гэх мэт Учралд падлийгүй байхаа. Улныхан нь шилэн биш төр нь шилэн бол сайхан!
3 | 0 Хариулах
1 [59.153.114.150] 2023/10/12
Data tov heden jiliin omno gadnii site d medeellee aldsan gej garsan baisan ene talaar arga hemjee avsiimuu, iso bol processiin shiidel bolhoos medeelliig aulgui baidal oor shuu
2 | 0 Хариулах
Onoch [66.181.160.92] 2023/10/12
Мэдэмхийрэх яах вэ. 1 алхам ахисан хэрэг. Атмор нь зөвхөн процёссоос гадна бүх талаас нь харж бж олгоо байлгүй дээ.
0 | 2 Хариулах
1 [59.153.114.150] 2023/10/12
Poproh yah ve buh medeellee aldchiv kk, bogs doloogchid mine omoorood nemergui
2 | 0 Хариулах
Зочин [73.217.117.94] 2023/10/12
timon sda ooroo xiicen ayatail poporch yavaxiimaa
3 | 0 Хариулах
Зочин [203.169.50.236] 2023/10/12
keep forward
0 | 2 Хариулах
Амжилт [59.153.86.200] 2023/10/12
Баярлалаа, улам их боломжуудыг нээгээрэй.
0 | 2 Хариулах