Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсийн эрхийг хамгаалах зорилго бүхий Тусгай олимпын бамбар залах гүйлт боллоо

ikon.mn
2023 оны 10 сарын 4
IKON.MN
Зураг зураг

Тусгай Олимпын хөдөлгөөн өрнөөд өдгөө 55 жил болж байна. 1968 онд АНУ-д Юнис Кеннеди Шрайверийн санаачилгаар анхны Тусгай Олимпын Наадмыг Оюуны бэрхшээлтэй 1000 тамирчинтай эхлүүлж байсан бол өнөөдөр  190 оронд 7 сая гаруй Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсийг эгнээндээ багтаасан дэлхийн хамгийн том Спортын, Хүмүүнлэгийн байгууллага болжээ.

Монголын Тусгай Олимпын Хороо нь 2013 онд байгуулагдаж өнөөдөр  6000 гаруй оюуны ялгаатай тамирчид, 200 дасгалжуулагч, 500 сайн дурын ажилтан. 1800 гаруй эцэг эх, асран хамгаалагчдыг эгнээндээ багтаажээ.  Энэ жил Монголын Тусгай Олимпын Хороо нь түүхт 10 жилийн ойгоо тамирчдын ололт амжилтаар дүүрэн, олон нийтэд хүртээл болсон нөлөөллийн ажлаар арвин тэмдэглэж байна.

Саяхан МТОХ-н 44 тамирчин спортын 9 төрлөөр Берлинд болсон Зуны наадамд амжилттай оролцож 25 медальтай эх орондоо ирлээ.

Тусгай Олимпын хөдөлгөөн нь бүх үйл ажиллагаагаа хандивлагч байгууллага, хувь хүмүүс, сайн дурын ажилтнууд, эцэг эхийн идэвхтэй оролцооны ачаар явуулдаг. Үүний нэг жишээ нь Хууль Сахиулах байгууллагуудын Тусгай Олимпын Бамбартай гүйлт билээ. Энэ арга хэмжээний гол зорилго нь Тусгай Олимпыг сурталчлах, Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, нийгэмд эдгээр хүмүүсийн талаар эерэг мэдээлэл түгээх, хандив босгох явдал юм. Бамбар залах гүйлт нь анх АНУ-д 1981 онд Хууль сахиулах байгууллагад ажилладаг хүмүүсийн санаачилгаар эхэлснээс хойш нийтдээ 700 сая гаруй долларыг босгож Тусгай Олимпын Хөдөлгөөнийг дэмжсэн байна.

зураг
 

2023 оны 9-р сарын 30-нд Монголын Тусгай Олимпын Хороо үүсэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойг тохиолдуулан Хууль Сахиулах, Батлан хамгаалах, Хил хамгаалах байгууллагуудтай хамтарч Бамбар Залах Гүйлтийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд нийт 500 гаруй хүн оролцож, олон зуун Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсээ дэмжиж, Тусгай Олимпын өвөл зуны Наадамд амжилттай оролцсон тамирчдаа алдаршуулж, нийгэмдээ эерэг нөлөөлөл үзүүллээ.

зураг
 
зураг
 

Тус арга хэмжээнд Тээвэр Хөгжлийн Банк Нийгмийн хариуцлагын хүрээндээ Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцохоос гадна банкны ажилчид манай тамирчидтай гүйлтэд нэгдсэн юм. Тус банкны зүгээс Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллах гэрээ байгуулан, цаашдаа тууштай дэмжих сонирхолтой байгааг бид баяртайгаар хүлээж авлаа. Тусгай Олимпын Бамбар залах гүйлтийн арга хэмжээг MCS Coca Kola, Жүр Үр, Эх нялхсын төв, 4-р эмнэлэг, Монос, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллагууд дэмжин оролцлоо.

Тэмдэглэлт энэ өдөр урлагийн одод хүрэлцэн ирсэн нь арга хэмжээг улам баяр баясгалантай, сонирхолтой, мартагдашгүй болголоо. Үүнд Жүжигчин Алтаншагай, дуучин Уранхолбоо, The Wasabies охидын хамтлаг, Beatbox Ray, Хилийн цэргийн Үлээвэр найрал хөгжмийн хамтлаг зэрэг байв.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 


Хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээе