ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Японы эмнэлэгт Багшийн эрүүл мэндийг дэмжих төв ажиллаж эхэлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол-Японы эмнэлгийг түшиглэн багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Энэ төв нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн үндсэн хоёр чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.

Багш нар эхлээд өрхийн болон аймаг дүүргийн эрүүл мэндийн төвд үзүүлнэ. Энэ үзлэгийн мөрөөр гуравдугаар шатлалын эмнэлэгт хандах шаардлага үүсвэл сургууль, цэцэрлэгийнхээ эмчээр дамжуулан багшийн эрүүл мэндийг дэмжих төвд хандах юм байна. Тус төв багшид шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгч, үзлэгийн болон хэвтэн эмчлүүлэх цаг захиалж өгнө. Зарим тохиолдолд гуравдугаар шатлалын бусад эрүүл мэндийн байгууллагад мөн холбон зуучлах аж.

Мөн энэ төвийн эмч, мэргэжилтнүүд боловсролын байгууллагын эмч нарт цахим болон танхимын сургалт зохион байгуулна. Эхний ээлжид нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын салбарын 500 орчим эмчийг сургалтад хамруулжээ. Цаашид орон нутаг дахь эмч нарыг чадавхжуулна. Энэ хичээлийн жилд багтаад эмч нарыг хамруулан артерийн даралт ихсэлт, томуу томуу төст өвчний дэгдэлт, толгойн өвдөлт гэсэн цуврал сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Багшийн эрүүл мэндийг дэмжих төвд өнөөдрийн байдлаар зургаан багш ирж шаардлагатай тусламж үйлчилгээг аваад байна. Орон нутгийн нэг багш мэс засалд орсон. Бие нь сайжирч байна.

Энэ төвийн хамт олон Эмч аппликэйшн ажиллуулж байна. Үүнд багш нар регистрийн дугаараа таниулж нэвтэрнэ. Ингээд эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг эндээс авч, шинжилгээний хариу авах, болон чат бот үйлчилгээгээр дэмжих төвтэй холбогдож болох юм гэж Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ЖДҮ-чин Я.Содбаатар ЯЛТАН ХҮРЭЛСҮХ иргэнд [146.70.182.126] 2023/10/3
Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай, бүдүүлэг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо, буцаад ЗГазарт нь ажиллуул ялтанаа!!!! ЯЛТАНЫ Тамгын гзрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй Ухна ХҮРЭЛСҮХ 14 тэрбумын БАНКНЫ казиночин бас хулгайч НҮҮРСЧИН
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.143] 2023/10/3
Япончууд монголын газар нутгийг үзээд энэ газар нутаг бидний газар нутаг байхгүй яав даа гэж халагладаг байх. Хэрэв энэ газар нутаг япончуудын газар нутаг байсан бол япончууд энэ газар нутгийн агаар хөрсийн бохирдуулахгүй ойн модын сүйтгэхгүй газар шороог нь ухаж төнхөхгүй нүдний цөцгий мэт хайрлах байсан байх даа.
2 | 0 Хариулах