Ирэх оны улсын төсвийн төсөлд нийт 3.2 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтын 1,050 төсөлд зарцуулахаар төлөвлөжээ.
Үүний 61 хувь буюу 645 төсөл нь 2024 онд ашиглалтад орох бол 2025 онд дуусах 235 төсөл байгаа юм.
Ирэх онд эхлүүлэх төслөөс онцолбол олон жил яригдсан "Эс, эд, эрхтэн шилжүүлэх суулгах төв"-ийн барилгын ажил байна. Уг төслийг Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ) болон зураг төслийг хоёр жилийн хугацаанд хийжээ.
Улмаар 2024 онд бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд 40 тэрбум төгрөг тусгасан. Энэ төвийн төсөвт өртөг 140 тэрбум бөгөөд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна.
Түүнчлэн Хөдөөгийн алслагдсан 191 багийг харилцаа холбооны дэд бүтэцтэй холбоход 20 тэрбум төгрөг зарцуулна. Ингэхдээ төр хувийн хэвшлийн түншлэлээр буюу оператор компаниудтай хамрахаар төлөвлөжээ.
Мөн хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих зорилгын хүрээнд