ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар хотод орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээг ₮200 сая болгож нэмэхээр болсон"

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 10 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх оны төсвийн төслийг Сангийн яам өнөөдөр танилцуулав.

Энэ үеэр ипотекийн зээлтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Төсөв дээр үндсэндээ 100 тэрбум төгрөгийн багц тавьсан. Төсөв батлагдсаны дараа дэлгэрэнгүй зарлана. Орон нутгийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлнэ. Ипотекийн зээлийг тултал нь дэмжиж явуулна.

Өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарч, орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээ 100 сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгож, Улаанбаатар хотод 150 сая төгрөг байсныг 200 сая төгрөг болгож нэмэгдүүлэхээр болсон” гэлээ.

Үндсэндээ ирэх онд ипотекийн зээл олгох харьцаа нь орон нутагт 60%, хотод 40% байх аж.

Түүнчлэн орон нутаг болон Багануур, Багахангай дүүргүүдэд шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлтээ гаргасан иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн 3 нэгж хувийг эхний гурван жилд төсвөөс санхүүжүүлж, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд баталгаа гаргах арга хэмжээг үргэлжлүүлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ТЭНЭГЛЭЛ
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.116.129] 2023/10/5
Энэ ипотекын зээл хүмүүсийг арай л дэндүү шулаад байна уу гэж бодож байна. 5, 6 жил төлөөд байхад үндсэн зээлээс хасагдаагүй зээлийн хүү гэж авсан байхын. Арай л байна даа. Хүсээд байх зүйл биш байх шиг байна.
0 | 7 Хариулах
Zochin [202.9.46.102] 2023/10/4
Sanhuujilt baihgui geed zeel ogohgui b.na shuu dee.Ocher mash ih b.na.Bairni une tengert garaad b.na.Unen deer zohitsuulalt heregtei b.na.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.228] 2023/10/4
Кампаниуд бэл бэнчигээр гайхуулах гэж яс зуух юмаа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.141] 2023/10/4
НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫН ХУЛГАЙН МӨНГӨӨ УГААЖ БАРЬСАН БАРИЛГУУД НЬ ГҮЙХГҮЙ БОЛОХООР ИПОТЕКИЙН ХЭМЖЭЭГ НЬ НЭМЖ ӨГЧ БАЙГАА ЮМ БИЗДЭЭ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.54] 2023/10/3
Хотын иргэдэд, эсвэл хотын иргэнтэй гэр бүл болсон бол хотод байр авахыг зөвшөөр гэвэл яаж бна.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.120] 2023/10/3
Арван сараас хөдөө олгож эхлэнээ гэсэн юу болсон болу
0 | 0 Хариулах
haha [103.57.92.239] 2023/10/3
bairnii une arai l ih huustei bna daa.huus hagarah boltugai kkk
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.130] 2023/10/3
хотоос гадна ипотекээ өгөөчээ, хот дотор өгөөд байхаар байшин хооронд барилга бараад байна шүү дээ
1 | 1 Хариулах
мгл [59.153.115.199] 2023/10/3
оорсдиинхоо зарагддаггуй унэтэй сууцыг шахах нь
1 | 0 Хариулах
aa [66.181.178.43] 2023/10/3
hoishoo 5n buudalruu 2 ailiin gazar avaad 17n davhar barilga bariad zogsool talbai amidrah orchin yuch baihgui. terniihee 1 uruu bairiig 180 say geed bga garuudiig baihgui bolgoj baij l ipotek yrih heregtei
1 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2023/10/3
адилхан алслагдсан Налайх дүүргийг бас 3% болгооч
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.96] 2023/10/3
Өмнөх зээлүүд гарахгүй, төсөв байхгүй гэчихээд хэмжээг нь нэмээд яахав дээ
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.211] 2023/10/3
Уул нь хотод ипотекийн зээлийг зогсоож, 100% орон нутагт олговол төвлөрөл саарна. МАНгаруудад ийм ухаан байхгүй.
11 | 7 Хариулах
Зочин [122.201.19.2] 2023/10/3
Хотод байр авч амьдрах гэсэн хүсэлтэй залуус зөндөө л байгаа шүү дээ. Харин хөдөөнийхөн малаа зараад шууд мөнгөөрөө л байр авчихдаг юм байна лээ.
6 | 1 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/10/3
Хотод 3 жил зогсооход үнэ нь нэлээн сайн буучихна даа, хүлээж байгаад тэр үед нь авбал одоо авсанаас хамаагүй ашигтай байна, цөөхөн жил эсвэл бага төлбөртэй болно
0 | 0 Хариулах
Zochin [202.126.89.184] 2023/10/3
Malnuudad zoruulsaar baital naad uls chini Mal bolloo
2 | 1 Хариулах
Зочин [43.242.243.184] 2023/10/3
Хөдөөд ажилгүй архичид юугаараа ипотекд хамрагдах вэ
1 | 1 Хариулах
Зочин [66.181.191.54] 2023/10/3
Хотод төрж, өсөөд гэр бүл болж бгаа хүмүүс тусдаа гарч болохгүй хэрэг үү.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.60] 2023/10/6
Төрөөс төрсөн луйварчид барилга бариад түүнийгээ ард түмэнд ипотикийн зээл нэрээр бас дахин хүүгээр нь шулаад байдгаа боливол яасан юм бэ.энэ бол цэвэр луйвар явагдаж бна.яасан цусалж ханадаггүй хулгайчууд вэ.шударга биш бна.
0 | 0 Хариулах