"Ерөнхий сайдыг огцруулах албан саналд нэгдэж гарын үсгээ зурахыг өөрийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнээсээ шаардаж захидал илгээгээрэй"
Ерөнхий сайдыг огцруулах зорилго бүхий "Огцрох амархан" жагсаал өнөөдөр 16:00-20:00 цаг хүртэл Сүхбаатарын талбай, Чингисийн хөшөөний урд 15 дахь өдрөө үргэлжлэх гэж байна.
ХӨТӨЛБӨР:
Жагсагчдын зүгээс дараах үндсэн шаардлагуудыг тавьж байгаа юм.
- Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ улс төрийн болоод ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр огцрох
- Дараагийн шинэ Засгийн Газрыг эвслийн Засгийн Газар байгуулахыг дэмжихгүй
- Албан тушаалтны бус тогтолцооны тогтвортой байдлыг дэмжиж, Үндсэн Хуульд өөрчлөлт оруулахгүй байх
Өчигдрийн жагсаалаас эхлэн жагсаалд нэгдэж буй хүн бүр өөрийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүсэлтээр огцрох санаачилга үл гаргах тохиолдолд Үндсэн хуулийн 43.1-т заасан эрх хэмжээг хэрэгжүүлж, Улсын Их Хурлын гишүүдийн Ерөнхий сайдыг огцруулах албан саналд нэгдэж гарын үсгээ зурах шаардлага бүхий захидлыг илгээхийг уриалаад байгаа юм.
Уржигдар буюу 2025.05.26-ны өдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах иргэдийн онлайн болон цаасан гарын үсэг нийлээд 150,000 буюу цуглуулах ёстой хэмжээндээ хүрээд байгаа билээ.
Ордны баруун хойно байрлах Монгол Шууданд дугтуйлан өгөх захидлын эх загвар:
Улаанбаатараас сонгогдсон гишүүд:
8 тойрог Баянзүрх Дүүрэг
9 тойрог Баянгол Дүүрэг
10 тойрог Сүхбаатар, Чингэлтэй Дүүрэг
11 тойрог Сонгинохайрхан Дүүрэг
12 тойрог Хан-Уул Дүүрэг
Өчигдрийн жагсаалд сайн дураараа нэгдсэн уран бүтээлчдийн хэсгээс:
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
