Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

МИАТ ТӨХК Хөх Хот чиглэлд ирэх сарын 6-наас эхлэн шууд нислэг үйлдэнэ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Үндэсний Агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлсээр байна.

Тухайлбал 2025 оны зургаадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны төв болох Хөх хот чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Баасан, Ням гарагт тогтмол хуваарийн дагуу шууд нислэг үйлдэхээр болсноо зарлалаа.

Тус шинэ чиглэл нь Монгол, Хятад хоёр улсын худалдаа, аялал жуулчлал болон соёлын харилцааг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр болохыг салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Хөх Хот чиглэлийн нислэгийн цагийн хуваарь болон тийзийн мэдээллийг МИАТ ТӨХК-ийн албан ёсны вэбсайт, фэйсбүүк хуудас, мэдээлэл лавлагааны 11-333-999 дугаар, тасалбар түгээврийн төвүүд, болон Зорчигчийн тийз борлуулагч агентуудаас авах боломжтой.

 

Эх сурвалж: МИАТ ТӨХК