ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чойжилсүрэн: 2024 оны эхний хагаст иргэдийн орлого тогтворжвол цахилгаан, дулааны үнэ нэмэх талаар ярьж таарна

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх онд цахилгааны суурь үнэ нэмэгдэх эсэх талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс сэтгүүлчид тодрууллаа.

Тэрбээр "2024 оны эхний хагаст эдийн засаг болон иргэд, аж ахуйн нэгжийн орлого тогтворжвол цахилгаан, дулааны үнэ нэмэх талаар ярьж таарна.

Энэ жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр эрчим хүчний системийн байгууллагуудад 200 орчим тэрбум төгрөгийн алдагдал гарч байна. Гарцаагүй нэмэхээс өөр аргагүй. Гэхдээ цар тахал, Орос, Украины асуудлаас шалтгаалсан дэлхийн макро савлагааны дараа орлого тогтворжоогүй үед нэмэхээс болгоомжилж байна. Иргэдийн орлого тогтворжиж, баталгаажсаны дараа үнэ нэмэх талаар ярина гэж бодож байгаа" гэх тайлбарыг өгөв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БУРУУ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг