Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Автобус худалдаж авах 318 тэрбум төгрөг бол улсын төсөвт тавигдсан мөнгө. Эрх шилжүүлж орж ирсэн асуудал"

Т.Саран, iKon.mn
2023 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

318 тэрбум төгрөгөөр 457 автобус авч, нийтийн тээврийн удирдлага менежментийн тогтолцоонд өөрчлөлт оруулах талаар өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тухайн асуудалтай холбогдуулан хотын дарга Д.Сумъяабазар тайлбар өгөв. 

Тэрбээр "Нийтийн тээврийн тухайд хүмүүс янз бүрийн шүүмж хэлж байна. Улс төр орж ирж байгаа. Би ажлаа авахдаа нийслэлийн төлөөлөгч нарт улс төржихгүй, улаанбаатарчуудын өмнө хийж бүтээх ажлаа л хиймээр байна гэдгээ хэлсэн. Харамсалтай нь тэд улс төржөөд байна. 

Нийтийн тээврийн насжилт 10 жилээс дээш болохоороо стандартад нийцдэггүй. 420 битгий хэл 29 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэртэй хотын даргын ажлыг хүлээж авсан. Бид хэчнээн сайхан хуулиуд баталж, хотын хөгжлийг дэмжинэ гэдэг вэ? Яагаад өнөөдөр 30 жилийн хугацаанд энэ асуудал ужгирсан бэ. 

318 тэрбум төгрөг бол улсын төсөвт тавигдсан мөнгө болохоос нийслэлийн төсөв биш. Эрх шилжүүлж орж ирсэн асуудал. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг шуурхай зохион байгуул гэсэн үүрэг даалгавар ирсэн. Нэг жил зургаан сарын автобус орж ирдэг. Эрх шилжүүлж оруулж ирэх үүрэгтэйгээр энэ асуудлыг нууцад авахаас өөр арга байгаагүй. Би хуулийн дагуу ажилласан. Автобусны үнийн хувьд одоогийн байгаа зах зээлийн үнээс 10 хувиар хямд.

Нийтийн тээврийг бүрэн шинэчилнэ. Гэхдээ би хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Хуучин автобусыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай" хэмээв.