ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ням-Эрдэнэ: Банкуудын олгож буй бүх төрлийн зээлийн шимтгэл үндэслэлтэй эсэхийг шалгана. Энэ бол эхлэл

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-ын дарга С.Ням-эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "ШӨХТГ-аас арилжааны банкуудад ипотекийн зээлийн 1%-ийн шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй буюу “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, хэрэглэгчийг хохироох худалдааны хууль бус арга хэрэглэсэн” гэх үндэслэлээр нэр бүхий есөн банканд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

Улмаар үр дагаврыг арилгах шаардлага хүргүүлсэн улсын байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд Шүүхээс есдүгээр сарын 11-нд эцэслэн шийдвэрлэсэн билээ.

Арилжааны банкууд аравдугаар сарын 11-н хүртэл шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх ёстой. Энэ хугацаанд арилжааны банкууд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үндэслэлгүй авсан ипотекийн зээлийн 1%-ийг иргэдэд хүчээр төлүүлэх шаардлага үүсэж байгаа. 

Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх энэ хугацаанд банкууд иргэдээс авсан нэг хувийн шимтгэлээ буцаан төлсөн тохиолдол мэдээлэл байхгүй байна. Тиймээс хэрэглэгчдийнхээ эрхийг хамгаалахын төлөө манай байгууллага тууштай ажиллана. 

Шүүхийн шийдвэр гарснаас хойш олон нийтийн цахим сүлжээгээр манай байгууллагын нэрийг ашиглан худал мэдээлэл түгээж байна. Иймэрхүү зүйлд маш хянамгай хандах шаардлагатай. 

Банкны үйл ажиллагаанд хяналт тавих манай байгууллагын ажил энэ хүрээд зогсохгүй. Энэ бол эхлэл юм. Банкуудаар олгогдож буй бүх төрлийн зээлийн шимтгэл үндэслэлтэй тогтоож байгаа эсэхэд хяналт шалгалт хийнэ. Яг энэ асуудлаар хэрэглэгчдийн санал гомдол манай байгууллагын 115 дугаарт утсанд ирж байна" хэмээн ярив. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.71] 2023/9/23
Хаанаас овоо эрүүл ухаантай хүн гараад ирвэл ашгүй дээ муусайн иргэд чинь хаашаа л харна татварын дарамтаас хагцахаа байсаан
0 | 0 Хариулах
Onoch [66.181.160.89] 2023/9/23
Иргэд нь эсэргүүцээд 1 хувийн шимтгэл төлье гэсэн шиг комментууд харагдаж бгаа биз. Троллуудаа толгойгоо ажиллуулаа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.154] 2023/9/22
Уг ингээд ажлаа хийвэл зүгээр байна. Банкуудаас хотын иргэн зээл авахад зээлийн эдийн засагч ирж нэг удаа үл хөдлөхийн зураг дарна. Энээс өөр зардал гаргахгүй мөртлөө нэг хувийн шимтгэл авсаар л байна. Барилгын кампаниуд 60 хувийн ашигтай ажилладаг үүнийг яах юм. Шатахууны кампаниуд мөн өндөр ашигтай ажилладаг мөртлөа ашгаа охин кампаниудаа тарааж байршуулаад бид алдагдалд орох гээд байна гэдэг . үүнийг яах ёстой вэ
0 | 0 Хариулах
Зочин [202.170.68.162] 2023/9/22
Зүгэээээр л далд орж үз.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.66.41] 2023/9/22
Шимтгэл нтр тэй зууралдаж байхаар орон сууцны мкв-ын үнэ хэт хөөрөгдөөд байгааг шалгаач хурдын байрнууд яагаад ийм үнэтэй байгаа шалгаач
1 | 0 Хариулах
Идрээ [192.82.66.41] 2023/9/22
Оросууд бензин өгөхгүй гэсэн байна. Үүнийг яаралтай шалгаач хөө
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.78] 2023/9/22
Уг нь тэрийг нь шалгаж байдаг төрийн инстүүц байдаг гэж итгэж байсан.
0 | 0 Хариулах
Africa [103.57.92.35] 2023/9/22
Uchnuu. Yavj yavchaad shuuhed yalagdanguutaa uhaarsan yum shig ene bol ehlel gene uu
0 | 1 Хариулах
Onoch [66.181.160.89] 2023/9/23
Ялчихсан шүү дээ.
1 | 0 Хариулах
Zuv bol Zuv [66.181.184.104] 2023/9/22
Urgui hun bayn gj
1 | 0 Хариулах
Irgen [202.70.43.219] 2023/9/22
Buh turliin baraa, uilchilgeenii uniin huurugdliig shalgaj uguuch.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.191.9] 2023/9/22
ШӨХТГ neg l hudlaa uls tur hiij toglood baih shig l sanagdaad baigamda.
0 | 0 Хариулах
To Tupik [202.21.96.212] 2023/9/22
Зах зээл дээр байгаа бүх үнийг шалгаач хөө!!!
2 | 0 Хариулах