Чөлөөт бөхийн насан хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) Сербийн Белград хотын "Старк Арена"-д зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 72 кг жинд ОУХМ Энх-Амарын Даваанасан ДАШТ-ий аваргын алтан медалийн төлөө АНУ-ын тамирчин Амит Элортой барилдаж 2:8 онооны харьцаатайгаар ялагдал хүлээлээ. Ийнхүү 19 настай АНУ-ын бөх 72 кг жинд дэлхийн хошой аварга болж байна.
Э.Даваанасан шөвгийн наймд Болгар улсын тамирчин София Георгиева барилдаж 9:1 онооны харьцаагаар, мөнгөн медалийн төлөө Казахстан улсын тамирчин Жамила Бакбергеноватай барилдаж 6:2 харьцаатайгаар ялалт байгуулсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!