Чөлөөт бөхийн насан хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) Сербийн Белград хотын "Старк Арена"-д тав дахь өдрөө үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 72 кг жинд ОУХМ Энх-Амарын Даваанасан мөнгөн медалийн төлөө Казахстан улсын тамирчин Жамила Бакбергеноватай барилдаж 6:2 харьцаатайгаар ялалт байгууллаа. Манай улсын тамирчин барилдааны сүүлчийн хугацаанд хэвтээгээс идэвх үзүүлж өрсөлдөгч бөхөөсөө дөрвөн оноог салгаж чадав.
Ингэснээр чөлөөт бөхийн ДАШТ-ий аваргын алтан медалийн төлөө АНУ-ын тамирчин Амит Элортой маргааш барилдана. Э.Даваанасан шөвгийн наймд Болгар улсын тамирчин София Георгиева барилдаж 9:1 онооны харьцаагаар ялалт байгуулсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!