Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Шүүр ажиллагааны хүрээнд эрсдэл өндөртэй 354 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгаж байна"

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 9 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 316 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 103 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. 

Одоогоор ажиллагаанд 213 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж. 

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 71 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. 

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 10 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна. 

"Шүүр" ажиллагааны хүрээнд 2022 оны ХАСХОМ шинэчлэн гаргасан эрсдэл өндөртэй 354 мэдүүлэг гаргагчийн мэдээллийг нарийвчлан шалгаж байгаа аж. 

 

Эх сурвалж: АТГ