Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлоход тулгарч буй саад бэрхшээлийг бууруулах чиглэлээр шийдэлд хүрчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 9 сарын 18
IKON.MN
Зураг зураг

ОХУ-ын Владивосток хотноо энэ оны есдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн VIII чуулга уулзалтад Элчин сайд Ө.Энхтүвшин, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Монголын төлөөлөгчдийг дагалдан оролцов.

Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.В.Левитин нартай уулзалт хийсэн. Эдгээр уулзалтуудын үеэр талууд Монгол Улсын бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлоход тулгарч буй саад бэрхшээлийг бууруулах чиглэлээр санал солилцож, тодорхой шийдэлд хүрсэн байна.

зураг
 

Монголын төлөөлөгчид энэхүү чуулга уулзалтын хүрээнд Владивосток хотноо ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН, “Интер РАО-Экспорт” болон “Газпром” НХН зэрэг компанийн удирдлагатай тус тус уулзалт хийжээ.

 

 

Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ