Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

ХХБ AustCham Mongolia-н “MYTHS and LEGENDS” арга хэмжээний DIAMOND SPONSOR-оор ажиллалаа

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 9 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

AustCham Mongolia-аас жил бүр зохион байгуулдаг хамгийн том Гала арга хэмжээ  “MYTHS and LEGENDS”  арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ жилийн хувьд бас нэгэн онцлогтой байсан нь AustCham Mongolia-ийн 10 жилийн ойн баяр тохиож байгаа билээ. Арга хэмжээнд MYXAYT-ын гишүүн байгууллагууд болон ХХБ-ны харилцагч байгууллагын төлөөллүүд оролцож байгаа юм.

Тус арга хэмжээний зорилго нь хоёр улсын хоорондын бизнесийн орчныг сайжруулж, ашиг сонирхол болоод нийгмийн ач холбогдлыг сурталчилж, өндөр түвшний харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино. Нийгэм, соёлын нөлөөлөл нь Монголын бизнесийг олон улсын хамтын нийгэмлэгтэй ойртуулахад чухал ач холбогдолтой.

AustCham нь олон улсын  гишүүдэд зориулсан нийгэмлэг ба гол зорилго нь соёлын нөлөөллийг идэвхжүүлэх, олон талт байдлыг дэмжих, мэдлэгийг дээшлүүлэх, хөрөнгө босгох, сонирхогч талуудыг татан оролцуулах, соёлын солилцоог дэмжих, бодлогын өөрчлөлтийг сурталчлах, байгууллагын нийгэм, соёлд үзүүлэх нөлөөг харуулахад чиглэдэг.

зураг
 

ХХБ тогтвортой хөгжлийн зорилгынхоо хүрээнд Австралийн Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран бизнесийн байгууллагуудыг энэ чиглэлд дэмжих, холбох санхүүгийн гүүр болж ажиллах болно. Худалдаа Хөгжлийн Банк нь Австралийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын CORPORATE PLUS гишүүн бөгөөд цорын ганц DIAMOND SPONSOR-р ажилласандаа баяртай байна.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.