ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн 92 хоригдлыг хугацаанаас нь өмнө суллажээ

П.Зоригт, IKON.MN
2023 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай прокурорын байгууллагаас өнгөрсөн сард 500 удаа танилцаж, 28 шалгалт, зургаан судалгаа хийжээ.

Хяналтын ажлын явцад холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 109 зөрчлийг илрүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад есөн шаардлага хүргүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан.

Прокурор ял эдлүүлэх ажиллагааны явцад хуулиар олгосон эрх нь зөрчигдөж байсан дөрвөн ялтан, этгээдийн эрхийг сэргээж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлүүлэх талаар 140, хоригдлыг хугацааны өмнө суллах талаар 146 санал ирүүлснийг прокурор хянаж, хуульд заасан шаардлага хангаагүй 70 саналыг буцаан, шаардлага хангасан бусад саналд дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэв.

Тухайлбал

  • торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй 18
  • нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгээгүй 15
  • зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 17 хүний ялыг хорих ялаар солиулж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн 92 хоригдлыг хугацааны өмнө сулласан байна.

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
БУРУУ
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.190.77] 2023/9/19
МАНгаруудын цахим гав гэдэг хогийн ял энэ ялнаас болж маш олон хүмүүс эрүүл мэнд сэтгэл санаагаар хохирч яваа Зорчих эрхийг хязгаарлах ял гэдэг ар гэр үр хүүхдэд хамгийн том дарамт үүсгэдэг МАНгар ял .Үүнийг нь зөрсөн гээд хохих ял болгоод шаачихна Зүгээр л халхавчийн ял шүү дээ Энэ МАНгар Зорчих эрх хязгаарлах ял гэдгээ болиоо
1 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/9/20
тэнэгтээч харинч хорихгүй цахим гав зүүлгээд гэрт нь амьдруулаад байхад аятайхан байчихад яахав дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/9/18
ЯАЖ ЭРГҮҮТЭЭД БАЙДАГ ЮМ БЭ НЭХ БАГА ЯЛ ӨГСӨНӨӨ ДАХИАД ТАЛААС НЬ СУЛЛАЧИХДАГ Ч БАЙХ ШИГ [хориотой үг] ВЭ ЯЛ ЭДЛЭХ ХУГАЦААНД БААСААРАА ЗӨРЧИЛ ГАРГАДЫН ХОНЬ ЦАРАЙЛЖ СУУЖ БАЙГААЛ ГАРНА ШД ЗАЙЛ ЗАЙЛ
1 | 0 Хариулах
Zochin [202.55.188.86] 2023/9/18
Жолооны эрх сэргээгээд өгчихгүй
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.250] 2023/9/18
Архи уухаа боль үгүй бол хүн ална шүү чи
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.16] 2023/9/18
Ahead heden hiuhed jorlonruu shidegdej uheh tavilantai ym bol do
0 | 0 Хариулах
Батцэнгэл [202.21.121.147] 2023/9/18
За шөнө орой явахдаа болгоомжтой яваарай охид хүүхнүүдээ. Эцэг эхчүүд нялх охин үрээ ганцааранг нь оройн цагаар хэрхэвч явуулж болохгүй сургууль цэцэрлэгээс нь өөрсдөө очиж авч байгаарай. Охид хүүхнүүд камертай газраар гэрэл гэгээтэй газраар явж, болж өгвөл цацдаг улаан перц халаасандаа хийж яваарай. Секүрюти шопуудаар байгаа.
3 | 1 Хариулах
зочин [202.21.104.98] 2023/9/18
сүүлд хугцаанаасаа эрт суллагдсан нөхөр айлын нялх охиныг хүчиндээд алаад жорлонд хаясан хэрэг гарсан.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.167.196] 2023/9/18
сүүлд хугцаанаасаа эрт суллагдсан нөхөр айлын нялх охиныг хүчиндээд алаад жорлонд хаясан хэрэг гарсан.
0 | 2 Хариулах
Бөөн nike [66.181.179.107] 2023/9/18
Nike iin randuud ugdug boltsiinmuu
0 | 1 Хариулах
зочин [202.21.104.98] 2023/9/18
эд нар дотор маньякууд бас байгаа юм байна лээ
4 | 1 Хариулах
..Эв хамт [103.57.93.174] 2023/9/18
..муусайн шоронгийн хулгайчууд одоо гарч ирээд Нийгэмд Айл Нэрд ямар Гай тарих бол доо..! Цаазаар авах ялгүй болгосон ..Одоо бид өөрсдөө Гэр бүл амь нас Хүмүүсээ Энэ муусайн Шоронгийн Хадааснуудаас Хамгаалахгүй бол Бид бүхний Амьд явах баталгаа байхгүй болно..! Бид өөрсдөө Араггүй хамгаалалт болон Хүч хэрэглэх хамгаалах үйлдлээ хийхээс өөр сонголт байхгүй.!..муусайн Гэмт хэрэгтнүүдэд боломж олгох хэрэггүй..!,Гэмтнүүдэд Гишгэх газаргүй болгох хэрэгтэй..! Шоронгийн этгээд бол шоронгийн этгээд..! Хулгайч бол хулгайч..
1 | 2 Хариулах
Зочин [139.5.216.218] 2023/9/18
гэнэн томоогүй зангаар амьдралаараа хохирсон хайран сайхан залуусыг суллах нь зөв. Тэр хүмүүс ч бас амьдрах эрхтэй. Шоронд дандаа муу хүн ордоггүй юм шүү!!!!
3 | 7 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/9/18
хуцдаг новш өөр юугмээр байна гэнэн томоогүйгээр хүчиндээд алаад хулгайлаад дээрэмдээд луйвардаад явсан байх тээ
1 | 0 Хариулах
..Эв хамт [103.57.93.174] 2023/9/18
..муусайн Алуурчид гэмтэнгүүдийг суллаж яахийм..? Суллаад энэ нийгэмд Хөлөө олж чадахийм уу..?
1 | 3 Хариулах
Зочин [139.5.216.218] 2023/9/18
хүний мууд дуртай хогийн мал минь: Санамсар болгоомжгүйгээр, бусдын буруутай үйлдлийн улмаас, гүтгэлгээр гэмт хэрэгтэн болж хохирсон хүмүүс бдаг юм. Чи, чиний ойр дотныхон, үр хүүхэд чинь шоронд орвол ямар байх уу? Хүний зовлон өөрийнх болох өдөр ирдэг юм шүү!
3 | 2 Хариулах
Зочин [66.181.167.196] 2023/9/18
bugd sanamsargui bolgoomjguigeer gemt heregten bolson ym uu ????
2 | 1 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/9/18
бүгд л буруугүй л гэдэг дээ
1 | 0 Хариулах
үхэр монголчууд [202.21.104.98] 2023/9/18
одоо дахиад гэмт хэрэг ихсэх нь дээ
3 | 2 Хариулах
Зочин [202.21.117.2] 2023/9/18
хоригдол гэхэд яасан ганган юм бээ
1 | 2 Хариулах