Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ намар, өвөл бид хэрхэн хувцаслах вэ: Дулаан урлалаар хээнцэр хэв маягийг ГОВЬ санал болгож байна

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 9 сарын 18
Сурталчилгаа

Дэлхийн загварын ордны бүтээлч дизайнерууд сүүлийн жилүүдэд тав тухыг эрхэмлэн, хэрэггүй зүйлсэд ач холбогдол өгөхөө багасгаж биед эвтэйхэн, олон чимэг зүйлтгүй энгийн загваруудыг шинэ цуглуулгуудаараа дамжуулан онцолсоор байгаа билээ. Үүнийгээ дагаад минимал атлаа чанарыг илэрхийлсэн хэв маяг загварын салбарт хүчтэй байр суурь эзлээд байна. Харин “ГОВЬ” дэлхийн загварын чиг хандлагатай хөл нийлүүлсэн шинэ цуглуулгаа хэрэглэгчдэдээ хүргэлээ. Эрхэмсэг байдлын илэрхийлэл болсон ноолуураар энгийн хэр нь үнэ цэнийг илэрхийлсэн загварууд тус цуглуулгад багтжээ.

зураг
 

Ноолуурын өөрийнх нь өнгө болон үнэт зүйлийг голчилсон ГОВЬ-ийн намар өвлийн “Ванилла–Органик 23-24” цуглуулга нь байгалийн энгийн боловч давташгүй элемент болох далайн давлагаа, гэрэл сүүдэр болон Ванилла цэцгийн гоо үзэмжийг онцлон ноолууран дээр урласан байна. “ГОВЬ”-ийн Намар өвлийн улиралд зориулан гаргасан уг цуглуулга нь дээд зэргийн тав тухтай суулт болон бүх төрлийн биеийн галбирт тохирох силуэтийг эгэл хэр нь шигтгээ болсон деталиар чимэн, сүлжээсний тоглолтыг гоёлын оёдолтой хослуулснаараа онцлогтой. 

Энэ жилийн намар өвлийн трэндийг тодорхойлох “Ванилла – Органик 23-24” цуглуулгын загварууд төдийгүй зураг авалтын өнгө төрх нь ч их шинэлэг болсон нь уншигч танд бэлхнээ харагдана. Тухайлбал мод агаад өндөрлөг газарт орших хад чулууг зураг авалтад ашигласан нь ноолуурын үндсэн шинжтэй байгаль эхийн холбоогоор нэгдэн нийлж буй нь хүн байгалийн зохилдолгоог олон талаас нь мэдэрч болох сэдлийг танд төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. “ГОВЬ”-ийн загвар болон зураг авалтууд хэрэглэгчдэдээ байгаль эхтэй холбон уядаг бөгөөд энэ удаагийн хувьд байгалийг нүдээр харж урлалаас нь түүнийг мэдэрч болох сэдлийг бий болгосон цогц мэдрэмжийг төрүүлэх цуглуулга болжээ хэмээн онцлохыг хүслээ.

зураг
 

“ГОВЬ”-ийн намар өвлийн “Ванилла – Органик 23-24” цуглуулгын онцлог:

  • Малгайтай болон урт, богино төрөл бүрийн кардиганы сонголтыг хэрэглэгчдэд санал болгосон байна. Ингэснээр та навч шарласан намрын сэрүүнд ч цас хаялах өвлийн улиралд ч загварлаг, дулаан байж болох юм.
зураг
 
  • Мөн гар сүлжээсээр сүлжсэн мэт том сүлжээстэй загварууд, кебель болон аран сүлжээсний тоглолтуудыг цуглуулгад нэмж өгснөөр илүү сонирхолтой илэрхийлэмжийг гаргасан бөгөөд бүсгүй таны хэв маягийг улам илүү чимнэ гэдэгт итгэлтэй байна.
Намар өвлийн “Ванилла – Органик” 23-24 цуглуулгад багтсан бусад загваруудаас:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.