Энэ жил нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгоно
Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалт, төлөвлөлтөд зарим нэг өөрчлөлт хийж буй.
Тодруулбал өнгөрсөн жил нийслэлийн 161 байршилд RFID уншигч төхөөрөмжүүдийн дэд бүтцийг бүрэн суурилуулсан.
Энэ жил нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох бөгөөд 2024 оноос орон нутаг, импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулна.
Замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх, авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж байгаа ажил учраас хөдөлгөөний ачаалалд нөлөөлнө гэхээсээ илүүтэй жолооч, иргэдийг соёлтой, хариуцлагатай хөдөлгөөнд оролцох бололцоог хангах юм.
Эх сурвалж: Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

