Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн зурагтын зах зээлд 17 жилийн турш тэргүүлж байгаа Samsung брэндийн нууц юу вэ?

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 9 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн зурагтын зах зээлийн борлуулалтад Samsung 17 жилийн турш тэргүүлж байна. Олон улсын судалгааны Omdia агентлагийн тайлангаас харахад Samsung-ийн 75 инчийн зурагт дэлхий даяар нийт худалдан авалтын 36%, 80 инчийн зурагт 43%-ийг тус тус эзэлж байна.

Тэгвэл Samsung брэндийн зурагт яг яагаад ийм эрэлт өндөртэй байна вэ?

Шалтгаан нь зөвхөн дуу, дүрсний өндөр чанараас гадна тухайн брэндийн олон давуу талуудтай холбоотой.

Үүний нэг нь хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон үзэж буй контентын нууцлалыг алдахаас сэргийлэх Samsung Knox хамгаалалтын систем юм. Энэхүү систем нь тус брэндийн бүх ухаалаг зурагтад суурилагдан мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж байдаг. Компьютерын төрлийн бүтээгдэхүүнүүдэд мэдээллийн нууцлалыг хангах үүднээс тавигддаг Common Criteria хэмээх олон улсын стандартыг зурагтын салбарт нэвтрүүлсэн анхны брэнд нь Samsung юм.

Knox суурилагдсан үед тухайн төхөөрөмж ямар нэгэн байдлаар гадагш мэдээлэл алдахаас бүрэн хамгаалагдсан байдаг тул хэрэглэгчдэдээ илүү найдвартай хэрэглээг санал болгосоор байна.

зураг
 

Мөн Samsung компани нарны эрчим хүч, дахин боловсруулсан түүхий эд,  байгальд ээлтэй сав баглаа боодол ашиглах зэргээр үйлдвэрлэлийн үе шат бүрдээ хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлж байгаа нь борлуулалтад нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл юм. Байгалийн болон тасалгааны гэрэлтүүлэг, USB-гээр ч цэнэглэх боломжтой удирдлага нь 7 жилийн хугацаанд 99 сая ширхэг АА+ батарейны хаягдал бий болохоос сэргийлэх боломжийг олгодог.

Мөн 3 жилийн өмнөөс тус брэнд дахин боловсруулсан картон цаасаар хийсэн сав баглаа, боодол ашиглаж байгаа бөгөөд төмөр үдээсний хэрэглээгээ цаасан скочоор сольсон юм.

Neo QLED 8K, Neo QLED 4K, QLED, Crystal UHD загварын зурагтуудын жин болон цахилгаан зарцуулалтыг бууруулан, үйлдвэрлэлээс нь эхлээд хэрэглээнээс хасагдах хүртэлх амьдралын мөчлөгийн бүхий л үе шатанд нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шийдлүүд нэвтрүүлсэн гавьяаг нь үнэлэн Samsung брэндэд Carbon Trust гэрчилгээг 2022 оны 11 сард олгожээ.

зураг
 

Эдгээр давуу талууд нь нийгмийн хариуцлага, технологийн дэвшлийг илүүд үздэг хэрэглэгчдэд Samsung брэндийн зурагтыг худалдан авах шийдвэрт нь нөлөөлөх гол хүчин зүйлс болж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.