Жил бүрийн хоёрдугаар сарын 14-нөөс 28-н хүртэл “Архидан согтуурахаас сэргийлэх 15 хоног” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Дэлхийн хэмжээнд архины хэтрүүлэн хэрэглээ жилд гурван сая хүний нас баралтад хүргэдэг ба 15-аас дээш насны нэг хүнд ногдох архины жилийн дундаж хэрэглээ 16.38 литр спирт байна. Харин Монгол Улсын хувьд архинаас үүдэлтэй нас баралтаар дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.
Түүнчлэн Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(НЭМҮТ)-өөс танилцуулснаар
Эндээс үзэхэд иргэдэд архи согтууруулах ундааны хор хөнөөл, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдлэг, мэдээлэл хүргэх нь зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Иймд та архи согтууруулах ундаанаас татгалзаж, өөрийн эрүүл мэнд болон нийгмийн сайн сайханд үнэтэй хувь нэмрээ оруулаарай хэмээн НЭМҮТ-өөс уриалав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!