Vision Business Tower: “EDGE” Ногоон барилгын стандартыг нэвтрүүлсэн Монголын анхдагч оффис төсөл

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 6 минутын өмнө
Сурталчилгаа

Vision Business Tower нь Улаанбаатар хотын бизнесийн шинэ төвд байрлах, орчин үеийн бизнес зэрэглэлийн оффисын цогцолбор бөгөөд байгальд ээлтэй, тогтвортой барилгын шийдлийг нэвтрүүлсэн EDGE Advanced гэрчилгээтэй Монголын анхдагч төслүүдийн нэг юм. Төсөл нь олон улсын ногоон барилгын стандарт, орчин үеийн архитектур, инновац технологийг нэгтгэж, байгууллагуудын үр ашигтай үйл ажиллагаа болон ажиллах таатай орчныг бүрдүүлэх зорилготой.

зураг
 

Төслийн танилцуулга

Vision Business Tower нь бизнес, инновац, тогтвортой хөгжлийн концепц дээр суурилсан орчин үеийн оффисын барилга юм. Төслийн гол зорилго нь байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй шийдлийг хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдэд ухаалаг орчныг бүрдүүлэхэд чиглэдэг.

Барилгын архитектур, инженерийн шийдэл нь байгалийн гэрэл, агаарын урсгалыг оновчтой ашиглах, эрчим хүчний хэрэглээг бууруулах, ажиллах таатай орчныг бий болгоход чиглэсэн.

Байршил

Vision Business Tower нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Наадамчдын гудамж орчимд байрлах бөгөөд хотын бизнес, үйлчилгээний бүсэд ойр стратегийн байршилтай. Энэ нь оффисын хэрэглэгчдэд хотын гол зам, үйлчилгээний төвүүд, нийтийн тээврийн сүлжээнд хялбар холбогдох давуу талыг олгодог.

зураг
 

EDGE Advanced Ногоон Барилгын Стандарт ба Vision Business Tower төсөл

EDGE Green Building Standard нь барилгын эрчим хүч, ус, материалын хэрэглээг илүү үр ашигтай болгох замаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой олон улсын ногоон барилгын стандарт юм. Энэхүү стандартыг International Finance Corporation боловсруулсан бөгөөд тогтвортой, байгальд ээлтэй барилгын хөгжлийг дэмждэг.

EDGE стандартын Advanced түвшин нь барилгын гүйцэтгэл өндөр байгааг илтгэх бөгөөд ялангуяа эрчим хүчний хэрэглээг дор хаяж 40 хувиар бууруулсан байхыг шаарддаг. Мөн усны хэрэглээг хэмнэх шийдлүүд болон байгальд ээлтэй барилгын материалыг ашиглахыг чухалчилдаг.

зураг
 

Vision Business Tower төсөлд EDGE стандартыг хэрэгжүүлэх нь

Vision Business Tower төсөл нь орчин үеийн тогтвортой хөгжлийн шаардлагад нийцсэн бизнесийн барилга байхаар төлөвлөгдсөн бөгөөд EDGE Advanced стандартын зарчмуудыг зураг төсөл, инженерийн шийдэл болон барилгын материалын сонголтод тусган хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд дараах үндсэн шийдлүүдийг хэрэгжүүлж байна.

  • Эрчим хүчний өндөр үр ашигтай системүүд:
    Барилгын дулаан алдагдлыг бууруулах фасадын шийдэл, эрчим хүч хэмнэх горимтой автомат ухаалаг гэрэлтүүлэг, разетка, унтраалга, тоноглолуудыг ашигласнаар эрчим хүчний хэрэглээг мэдэгдэхүйц бууруулах боломж бүрдэнэ.
  • Усны хэрэглээг бууруулах технологи:
    Усны хэмнэлттэй тоноглол, угаалтуур, суултуур зэргийг ашигласнаар ашигласнаар усны хэрэглээг багасгаж байгаль ээлтэй шийдлийг нэвтрүүлж байна.
  • Байгальд ээлтэй материалын хэрэглээ:
    Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, тогтвортой эх үүсвэртэй барилгын материалыг сонгон ашиглах замаар барилгын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулна.

Төслийн үнэ цэн

EDGE Advanced стандартыг хэрэгжүүлснээр Vision Business Tower нь:

  • Ашиглалтад орсны дараах эрчим хүч болон усны зардлыг бууруулах
  • Байгаль орчинд ээлтэй, тогтвортой барилгын жишиг бий болгох
  • Олон улсын стандарт хангасан өндөр үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгө болох

давуу талуудыг бий болгож байна.

Холбоо барих

📞 Утас: 7222 8888
🌐 Веб сайт: visionbusinesstower.mn
📘 Facebook: Vision Business Tower

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.