Бид хүнсээрээ дамжуулж антибиотик хэрэглэсээр байна уу?
Сүүлийн 20 жилд дэлхийн хүн ам эрчимтэй өсөж, 8 тэрбум давлаа. Хүн ам өсөхийн хэрээр хүнсний хэрэгцээ, ялангуяа махны хэрэглээ огцом нэмэгдсэн.Үүний дотор тахианы мах хамгийн их хувийг эзэлж байна.. Учир нь тахиа богино хугацаанд өсдөг, үйлдвэрлэлийн зардал харьцангуй бага, олон улсад хамгийн хүртээмжтэй уурагт хүнсний нэг юм.
Гэвч тахианы махны эрэлт нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэлийн аргууд ч өөрчлөгдөж, зарим фермер, үйлдвэрүүд өсөлт дэмжих болон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотик агуулсан нэмэлт тэжээл хэрэглэх болсон. Мал, амьтанд антибиотик хэрэглэсний дараа шууд хүнсэнд нийлүүлэхийг хатуу хориглодог бөгөөд антибиотик биеэс бүрэн гадагшилж, үлдэгдэлгүй болох хүртэл тодорхой хугацаанд хүлээх шаардлагатай. Үүнийг хүлээлгийн хугацаа гэдэг. Гэвч зарим үйлдвэрлэгчид энэ хугацааг мөрдөхгүй байх тохиолдол бий.
Хүлээлгийн хугацааг баримтлаагүй антибиотикийн үлдэгдэлтэй махыг хэрэглэх нь хүний бие антибиотикт тэсвэржилт үүсэх, гэдэсний микробиом алдагдах, харшлын урвал өгөх, антибиотикт тэсвэртэй нян нэмэгдэх зэрэг эрсдэлийг дагуулдаг байна.
Тэгэхээр бид өөрсдөө ч мэдэлгүй антибиотикийг эм хэлбэрээр бус, хүнсээр дамжуулан авч байх магадлалтай. Тэгвэл шийдэл нь махны хэрэглээг бүрэн өөрчлөх биш, харин илүү аюулгүй, хяналттай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн сонгох юм.
Аюулгүй хүнс - Антибиотикгүй тахианы мах
Антибиотикгүй тахианы мах гэдэг нь үйлдвэрлэлийн явцад өсөлт дэмжих болон урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотик ашиглаагүй бүтээгдэхүүнийг хэлнэ. Ийм үйлдвэрлэл нь илүү өндөр хяналт, эрүүл ахуйн дэглэм, био аюулгүй байдлыг хангасан байдаг. “Антибиотикгүй тахианы мах” гэдэг нь зөвхөн шошго биш — хариуцлагатай, аюулгүй хүнсний хэрэглээний нэг алхам юм.
Дэлхийн жишгийг дагаж буй шийдэл
Green Group-н Sunsea брэнд хэрэглэгчдийнхээ хүнсний аюулгүй байдал, эрүүл сонголтод хөрөнгө оруулалт хийж итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээ баталгаажсан “Антибиотикгүй тахианы мах”-г зах зээлд нэвтрүүлээд өдгөө 2 жил өнгөрчээ. Түүнчлэн антибиотикгүй тахианы махаараа өөрсдийн үйлдвэрлэдэг Тактуритан, Дакгалби зэрэг амталсан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гарт хүргэдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
