ЖАГСААЛТ: ₮20.5 тэрбумаар Найрамдал зуслан болон Эмээлтийн замын гэрэлтүүлэг, гурван байршилд гарц барина

Д.Янжиндулам, ikon.mn
59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотод энэ онд Найрамдал зуслангийн болон 22-ын товчоо, Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто зам дагуу нийт 31 километр урт гэрэлтүүлгийн шугам татаж, угсрахаар болжээ.

Мөн Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзар хүртэлх авто зам дээрх гүүрэн гарц, 22-ын товчооны замыг Найрамдлын замтай холбох нүхэн гарц барина.

Нийслэлийн энэ оны төсвөөс шүүхэд хоёр байршлын авто замыг гэрэлтүүлэгтэй болгоход нийт ₮6.2 тэрбум, Шүүх шинжилгээний ерөнхий газрын үйлчилгээ, контор, шинжилгээний барилгын орц, гарцны гүүрэн байгууламжийг ₮1.1 тэрбум, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзар хүртэлх авто зам дээрх гүүрэн гарцыг ₮5.7 тэрбум, 22-ын товчооны замыг Найрамдлын замтай холбох нүхэн гарцад ₮7.5 тэрбумыг Замын сангийн хөрөнгөөс зарцуулахаар баталжээ.

Нийслэлийн Замын санд автомашины албан татвар, авто зам ашигласны төлбөрийг төвлөрүүлдэг билээ.

Гүүрэн болон нүхэн гарц, гэрэлтүүлгийн шугамын трассын зураглалыг хүргэж байна.

Авто замын гэрэлтүүлэг

1. Найрамдал зуслангийн авто замын гэрэлтүүлгийн угсралтын ажил

Авто замын гэрэлтүүлгийн ажилд ₮2.9 тэрбумыг төсөвлөжээ.
  • Гэрэлтүүлэг - 12 километр
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана. Иргэдийн ая тухтай зорчих нөхцөл бүрдэж, осол аваарын тоо буурна. Үзэгдэх орчин сайжирч, иргэдийн зорчилтын цаг хугацаа багасаж, техник хэрэгслийн эвдрэл буурч, эдийн засгийн хэмнэлт үүснэ. Зураг төсөл боловсруулагдсан, тендер зарлахаар хүлээгдэж байна.
  • Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11
зураг
 

2. Товчооны авто зам, Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлгийн угсралтын ажил

₮3.3 тэрбумаар уг чиглэлийн авто замыг гэрэлтүүлэгтэй болгоно.
  • Гэрэлтүүлэг - 19 километр
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана. Иргэдийн ая тухтай зорчих нөхцөл бүрдэж, осол аваарын тоо буурна. Үзэгдэх орчин сайжирч, иргэдийн зорчилтын цаг хугацаа багасан, техник хэрэгслийн эвдрэл буурч, эдийн засгийн хэмнэлт үүснэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.
  • Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11
зураг
 

Гүүрэн байгууламж

1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын үйлчилгээ, контор, шинжилгээний барилгын орц, гарцны гүүрэн байгууламж

Гүүрэн байгууламжийг Замын сангийн ₮1.1 тэрбумаар барина.
  • Гурван байршилд гүүрэн байгууламж, нийт урт 36 у/м
  • Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн оффис руу чөлөөтэй зорчилт хөдөлгөөн хийж, тухайн орчинд амьдарч буй иргэдийн амьдрах орчин сайжирч, тоосжилт багасах давуу талтай. НХААГ-т холбогдох материалуудыг хүргүүлсэн, тендер зарлахаар хүлээгдэж байна.
  • Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11
зураг
 

2. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзар хүртэлх авто зам дээрх гүүрэн гарц

Гүүрэн гарцыг Замын сангийн ₮5.7 тэрбумаар барихаар баталжээ.
  • Техникийн үзүүлэлт:  1-р гарц – 32 у/м, 2-р гарц – 36 у/м
  • Тус гүүрэн гарц баригдсанаар зам хөндлөн гарч буй явган зорчигчийн аюулгүй байдал хангагдаж ая тухтай нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн гэрлэн дохионы тоо цөөрч хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ. Зураг төсөл батлагдахаар хүлээгдэж байна.
  • Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

3. 22-ын товчооны замыг Найрамдлын замтай холбох нүхэн гарц

Уг нүхэн гарцыг барих ажлын нийт төсөвт өртөг ₮15 тэрбум бөгөөд энэ онд ₮7.5 тэрбумыг Замын сангийн хөрөнгөөс зарцуулахаар баталсан байна.
  • Нүхэн гарц - 100 у/м
  • Замын хөдөлгөөний ачааллыг хүлээн авч ачааллыг 0.038% бууруулна. Иргэдийн зорчилтын цаг хугацаа багасаж, эдийн засгийн хэмнэлт үүснэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.
  • Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.06 - 2026.11
зураг