Дэлхийн хоёрдугаар дайны үеийн 250 кг бөмбөг олдсоны дараа Дрезден хотын төвөөс иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Хоёрдугаар дайны үед Их Британийн хаясан дэлбэрээгүй бөмбөг олдсоны дараа Германы Дрезден хотын төвийн ихэнх хэсгээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.

250 кг жинтэй уг бөмбөгийг 2024 онд буулгасан Эльба голын Карола гүүрний ойролцоо газраас олсон юм байна.

Нийтдээ 18,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн нь ийм төрлийн урьд өмнө болж байгаагүй том ажиллагаа болохыг Дрезден хотын гал сөнөөх алба мэдээлжээ.

Төлөвлөгөө ёсоор орон нутгийн цагаар Лхагва гарагийн өглөөний 9:00 цаг гэхэд хотын төвийн ихэнх хэсгийг битүүмжлэх юм байна.

Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг Дрездений Үзэсгэлэнгийн Төвд түр байрлуулах гэнэ.

зураг
 

Бөмбөгийг аюулгүй болгоход хэр урт хугацаа зарцуулах нь тодорхойгүй байна. 1945 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Британийн нисэх онгоцнууд Дрезденийг бөмбөгдөж эхэлсэн юм.

Үүнээс хойш хэдхэн өдрийн дотор Британи, АНУ-ын онгоцнууд нийтдээ 4,000 тонн орчим бөмбөг хаяж байжээ.

Бөмбөгдөлтийн үеэр 25,000 хүн алагдаж, Барокко, Рококо архитектурын үнэт өв болсон хотын төв хэсэг сүйрсэн юм.

Өнгөрсөн онд Карола гүүрийг буулгах үеэр өөр дөрвөн бөмбөг олдож байжээ.

Дрезденийг бөмбөгдсөн нь дэлхийн хоёрдугаар дайны үеэр холбоотнуудын явуулсан хамгийн маргаантай ажиллагаа байсан юм. Зарим нь үүнийг стратегийн үндэслэлтэй гэж тайлбарладаг бол зарим нь дайны гэмт хэрэг гэж үздэг.

 

Эх сурвалж: BBC