Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас 101 км-т 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
ОХУ-ын Жана-Аул хотын ойролцоо өнөөдөр Улаанбаатарын цагаар 09:48 орчимд 6.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө гэж Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд
- Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын төвөөс Баруун хойд зүгт 101 км,
- Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвөөс Хойд зүгт 104 км,
- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвөөс Баруун зүгт 105 км газарт байдаг аж.
Монголын баруун хязгаар нутгийн зах даган баруун хойноос зүүн урагш үргэлжлэн сунаж тогтсон Алтайн нурууны хойд хэсгийг хамарсан Монгол ба Оросын Дорнод Сибирийн хил дамнасан бүс нутаг буюу Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн баруун хил залгаа нутагт газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
