Уншиж байна ...

ФОТО: Э.Цэндбаатар, Педро Бернал Родриго нар тулалдахад БЭЛЭН

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 16 цаг 32 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн мэргэжлийн боксын рингэнд эх орныхоо нэрийг өндөрт өргөн тулалдаж байгаа Монгол Улсын Гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар WBA холбооны Төв Азийн аваргын бүс хамгаалах тулаан маргааш "ASA Arena"-д болох юм.

Монгол тамирчин эх орондоо анх удаа аваргын бүс хамгаалах тулаан хийж байгаагаараа онцлог уг тулаанд Э.Цэндбаатар Мексикийн Педро Бернал Родриготой тулалдах юм. Тэд өнөөдөр Баянгол зочид буудалд жингээ үзэж, тэмцээний зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцлоо.

Мөн олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга Н.Төгсцогт Филиппиний боксчин Марк Антонитой тулалдана.

Түүнчлэн Монголын энэ цаг үеийн жин тус бүрийн шилдэг зургаан боксчин олон улсын чансаа өндөр зургаан мэргэжлийн боксчинтой халз тулалдаж, Монгол боксчдын ур чадвар, чанар чансааг олон улсад таниулан сурталчлах юм.

"Оргил тулааныг Тайланд, БНСУ, Германы шүүгчид дэнсэлнэ"

Тэмцээний зохион байгуулалтын талаар Монголын Мэргэжлийн Боксын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргалаас тодруулахад "Тэмцээний зохион байгуулалтад 100 орчим хүн ажиллаж байна. Тодруулбал тэмцээний зохион байгуулалт, найруулгын баг шүүгчдийн бүрэлдэхүүн, баг тамирчдыг хариуцаж байгаа ажилчид, арын албаныхан гэх мэт олон хүн ажиллаж буй.

Одоогийн байдлаар шүүгчдийн бүрэлдэхүүнд гэхэд дөрвөн улсаас төлөөлөгчид ирлээ. WBA холбооны Азийн бүсийг хариуцсан ерөнхий шүүгчээр Тайландын иргэн ажиллана. Э.Цэндбаатарын буюу оргил тулааныг шүүхээр БНСУ, Герман, Монгол гэсэн бүрэлдэхүүнтэй байхаар төлөвлөсөн.

"Аса Арена" нийт 2,400 хүний суудалтай. Мөн тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс нэмэлт суудал гаргаж байгаа тул ойролцоогоор 3,000 орчим үзэгчтэй байх болов уу.

Монголын Мэргэжлийн Боксын Зөвлөл топ дөрвөн холбоонд бүгдэд нь гишүүнчлэлтэй. Цаашлаад тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн мэргэжлийн боксын холбоод аваргын бүсийн төлөө Монгол тамирчдыг тулалдуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн" гэв.

NIGHT OF CHAMPIONS

  • Э.Цэндбаатар \MGL\ vs Педро Бернал \MEX\
  • Н.Төгсцогт \MGL\ vs Марк Антони \PHI\
  • Б. Төгөлдөр \MGL\ vs Рахматиллоён Шарифов \UZB\
  • Б. Мишээлт \MGL\ vs Сунил Кумар \IND\
  • О.Бямба-Эрдэнэ \MGL\ vs Руслан Кириченко \RUS\
  • X.Бекнур \MGL\ vs Токтосун Уулу Бекболсун \KGZ\
  • Э.Баярсайхан \MGL\ vs Ибрахим Абдуллаев \UZB\
  • X.Энх-Амар \MGL\ vs Майкл Эскобиа \PHI\
  • Celebrity fight: Lil BATO vs Choidog 

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг