Хоёрдугаар сарын 14-24-нийг хүртэлх 10 хоногийн урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Хур тунадас:
Салхи:
Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 5-10 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур:
Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус,
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус,
цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8....-13 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус,
өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.
Хур тунадас: Хоёрдугаар сарын 15,19-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15,19-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -25...-30 градус, бусад хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!