"BRT буюу тусгай замын автобусны коридорын дагуух нийслэлийн таван дүүргийн иргэдийн саналыг сонсоно"
Улаанбаатар хотод тусгай замын автобус /BRT/ төслийг нэвтрүүлэхээр урьдчилсан зураг төслийн ажлыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр гүйцэтгэж байгаа аж.
Төслийн ажлын хэсэг энэ амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 15,16-ны өдрүүдэд Байгаль орчны болон олон нийтээс санал авах, зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар болжээ. Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн иргэдийг зөвлөлдөх уулзалтад оролцуулна.
Тодруулбал Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их хүрээний гудамж, депогийн байршлын дагуух таван дүүргийн 58 хорооны иргэдийг хамруулж, саналыг нь сонсоно.
Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах хуваарь:
2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт
- 10:30-12:30 СХД иргэд “Автобус бааз 2” хурлын танхим,
- 15:00-17:00 СХД иргэд 93 дугаар сургууль
- 15:00-17:00 Баянгол дүүргийн иргэд 93 дугаар сургуулийн байранд
Хоёрдугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт
- 10:30-12:30 Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэд Монгол 3 сургууль
- 15:00-17:00 Баянзүрх дүүргийн иргэд 84 сургуулийн байранд иргэдтэй уулзалт хийнэ гэж Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
