ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан сарын үеэр менингококкт халдварын оргил үе таарах тул амны хаалт зүүхийг ЗӨВЛӨВ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс танилцууллаа. 

Хаврын улиралд менингококкт халдварын дэгдэлт эрчимждэг талаар ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа ярьж, дараах зөвлөмжийг хүргэв. 



Тэрбээр хэлэхдээ "Амьсгалын зам болон бусад зонхилон тохиолдох халдварт өвчнүүдийг манай улс 1950-аад оноос эхлэн хөдлөл зүйгээр нь танддаг болсон. Ингэхдээ долоо хоног, нас, улирал, хөдлөл зүйгээр нь тандаж байна. 

  • Хаврын улиралд амьсгалын замын халдвар
  • Зуны улиралд гэдэсний халдварын эрсдэл нэмэгддэг. 

Менингококкт халдварын гол анхаарах зүйл нь хөдлөл зүй. Энэ төрлийн өвчлөл 5-6 жилийн зайтай дэгддэг. 

Дэлхий дахинд жил бүр 100,000-500,000 хүртэлх тохиолдол бүртгэгдэж байна. Гэхдээ тодорхой хугацааны дараа дэгдэлт байдлаар олон хүнийг хамруулах эрсдэлтэй өвчин. Манай улсын 2007, 2013, 2019 оны үед олон хүнийг өвчлүүлсэн.

Менингококкт халдварын хөдлөл зүйг сараар нь авч үзвэл: 

Илүү оргил үе нь гурав, тавдугаар сар байсныг сүүлийн 10 жилийн хөдлөл зүйгээс харах боломжтой.

Удахгүй уламжлалт цагаан сарын баяр болох гэж байна. Иргэд баталгаатай эх сурвалж, мэргэжлийн төв байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг амьдрал ахуйдаа хэвшил болгохыг зөвлөе. 

Урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг байнга дагаж мөрдөх хэрэгтэй. Хамгийн түрүүнд амны хаалтыг зөв газартаа зүүж, зөв зохистой хаях хэрэгтэй. Хоёрдугаарт хоолойгоо зайлах арга маш том ач холбогдолтой" хэмээн ярилаа. 

Хоолой зайлах зөвлөмж: 

  • Хоолойг зайлахдаа төрөл бүрийн уусмал хэрэглэж болно. Сода, буцалсан бүлээн ус, давс, царван, нимбэгээр ч уусмал бэлдэж хоолой, амаа зайлж болно.
  • Долоо хоног бүр нэг төрлөөр зайлаад дараагийн удаа зайлахдаа уусмалынхаа төрлийн сольж байх ёстой.
  • Хоолой зайлахдаа эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахин, хүн тус бүр хоолой зайлах савтай байх ёстой.

Зөвлөгөө: 

  • Бага насны хүүхдүүд эрсдэлт бүлэгт хамаарна. Хүний дархлааны систем болон хэр хоруу чанартай өвдөж байгаагаас хамаарч менингитийн халдвар эрчимтэй явна.
  • Бүх насныхан өвдөх эрсдэлтэй. Гэхдээ өмнөх тохиолдлуудаас ажиглахад тав хүртэлх насны хүүхдүүд илүү хүндээр өвдөж байна. 
  • Менингококкийн халдварын гол онцлог нь өндөр халуурах шинж тэмдгээр илэрдэг. Халууны эм уулгаад түр буусан ч буцаад 39, 40 хэм хүртэл маш өндөр халуурдаг. 
  • Насанд хүрэгчид гаднаас халдварын нянг тээж, бага насны хүүхдүүдэд дамжуулах тохиолдол бий. Иймд томчууд гэртээ ороод гадуур хувцсаа тайлж, хоолой амаа зайлаад, ариун цэврээ сахисны дараа бага насны хүүхэдтэйгээ харьцахыг зөвлөе. 

Шинж тэмдэг: 

  • 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурах
  • Халууны эмэнд буухгүй байх
  • Богино хугацаанд дахин өндөр халуурах
  • Бие сулрах, дотор муухайрах
  • Бөөлжих, уур уцаартай хэт цочимхой эсвэл номой болох
  • Царай цонхийх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 12 цагийн дотор гарна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор гардаг. Маш богино хугацаанд хүндэрч, эндэгдэлд хүргэдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.232] 2025/2/17
Taivan shinelchii hooy
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.231] 2025/2/16
Айл бага хэс ажлын золголт гэдгийг больчих бага насны хүүхэдтэй айлд очихгүй хүүхэдтэйгээ айл хэсэхгүй байх хөгшчүүлдээ дарамт болохгүй болж өгвөл зөвхөн гэр бүлийн хүрээнд
0 | 0 Хариулах
Яана даа [202.126.88.95] 2025/2/16
Хөөе цалин авсан новшнуудааааа. Эрдэмтэн мэргэд гэж өөрсдийгөө нэрлэсэн малнуудаааа. Яахын одоо тэгээд?????? Хойшдоо....жил болгон ийм юм яриад сууж бхуу. Энэ өвчнийг гаргуулахгүй бхын тулд маскнаас өөр хийх юм бхгүй юу. Энэ төрлийн өвчнийг дарахыг хүсэхгүй бна уу. Эсвэл үүгээр мөнгө олоход чинь хэрэгтэй юмуу. Жил бүх ханиад ярьдаг яг хэвээрээ.100 жил өнгөрсөн ч өвөл болхоор ханиад гардаг гээд сууж бхуууууууу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.181] 2025/2/16
Тайван амьдрах юмсан
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.142] 2025/2/15
ЭМ-н салбар нь хүний төлөө байж чадах уу гэдгээс эхлэх байх даа бохир бизнэс улс төрчдийн гар хөл болсон байхыг үгүйсгэж болохгүй
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.157] 2025/2/15
Айл хэсэхдээ ядаж бүгд ам хамраа сода давс нимбэгний уусмалаар зайлж аваад гараасай
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.157] 2025/2/15
+ гараа сайн угаах
0 | 0 Хариулах
💩 [66.181.188.105] 2025/2/14
meninge bishee covid gej bn,yaagaad ene hujaanudig ingej hamgaalaad bnaa
1 | 0 Хариулах
Zochin [122.201.31.8] 2025/2/14
Jiriin ued zuuhgui bhd tsagaan saraar maska zuuj tailad zoloh,buuz ideh u?,surgul tstetslegder nask zuuhni hovor.covid ayultai yu gevel ayultai ,jitiin haniad,ork yaduu hun ovchildog yum bish.mask zugeegui henbugaich tusana,covidig olood chanartai hool amdrliin chanar, bolovsroltoi nadad hamagui ged hellde orsdoo,jiriin haniad,bid anhaarulsn gej arisaa hsmgaaldfa bolioroi,unende mngld uheh tsagni bologuinl amid ulddeg,emchnariin chadvar zero shuu,
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.66] 2025/2/14
1072 ashigaa avyaa bna uu
2 | 2 Хариулах
Зочин [103.212.118.45] 2025/2/14
БИТГИЙ ГОРЬД
0 | 1 Хариулах
Вакцин алаад байна алаад байна [79.117.185.238] 2025/2/14
Вирус шүүдэг маск энэ дэлхийд байхгүй!!!Наад өвчин чинь дээр үед гардаг л байсан ингэж сүржигнэж байгаагүй шүү!!!одоо болно цагаан халаад угалсан малуудаа
0 | 2 Хариулах
Вакцин алаад байна алаад байна [79.117.185.238] 2025/2/14
Наад элийрлээ зогсоогоод өгөөчээ лалруудаа 😡
0 | 3 Хариулах
Зочин [59.153.113.70] 2025/2/14
Одоо нөгөө хөдөөний изданууд нь цагаан ногоон сараа хийлгүй яадаг юм, айлуудаар оролгүй яадаг юм гээд шаагаад унанаа оркууд исда уламжлалаа хатдаа
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.98] 2025/2/14
Ail hesehee bolioch orkuuda
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.64] 2025/2/14
Би цагаан сараар 5сартай хүүнээ аваад олон айлаар хэсэх болно
1 | 3 Хариулах
Зочин [202.9.46.1] 2025/2/14
Цагаан сараар айл хэсч яах юм.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.191.232] 2025/2/14
За одоо цагаан сарын дараа бөөн халдвар чаах юм байнадаа
4 | 0 Хариулах
Зочин [103.212.117.189] 2025/2/14
Энэ өвчин маш аюултай нь үнэн гэхдээ тэгж айхтар корона шиг тархахгүй шдээ заавал цагаан сараар оргил үе нь гэж иргэдээ сэтгэлзүйн хямралд оруулах нь зайтай байдаг юм байхдаа
0 | 5 Хариулах
Зочин [139.5.218.69] 2025/2/14
Уншвал хурдан хүндэрдэгт гол асуудал байна. Ихэнх эцэг эх анзаарч харахгүй гайгүй болох нь уу гэж бодож өнгөрөх алдах хугацаа байна. Хүүхдийн амь үнэтэй биз дээ !
1 | 0 Хариулах
gun [171.6.245.123] 2025/2/14
Харааж зүхсэн цагаан сар хийж яахын ?! Гэр гэртээ хөөрхөн ёслоод чимжэгүй өнгөрөөх хэрэгтэй! Сүр бадруулсан нэг л их ганган хүмүүс! Яг цагаа тулахаар бгд үхсэн амьд нь мэдэгдэхгүй болчихно!
6 | 0 Хариулах
Зочин [139.5.218.98] 2025/2/14
Цахимаар золгоцгооё
3 | 0 Хариулах
Зочин [139.5.218.69] 2025/2/14
Айл хэсэхгүй, золгохгүй, үнсэлцэхгүй бол зүгээр гээч ! Хүмүүсийг ямар өвчтэйг хэн ч мэдэхгүй. мэдсэн ч золгодог ! Эрсдэлтэй.
3 | 0 Хариулах
gun [171.6.245.123] 2025/2/14
кккк хамгийн инээдтэй нь тэр муухай архи амны хөндийн бөөн микроб үнэр болсон хушуунаараа шүлсдэхийг нь яана сэжиг хүрмээр бас яг яаж юугаар хийсэн нь мэдэгдэхгүй бууз нэртэй бөөрөнхий юмаар шахах хаанаас авсан нь үл мэдэгдэх АПУ гаас авсан ч хуурам. архиаар нүдэх хэнд ч хэрэггүй хятадын хамгийн муу барак бэлэг гэж өгөх нь надад таагүй танд хохиролотой
3 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/2/14
цахимаар золго гээд байсан цаг ирэх нь ээ
2 | 1 Хариулах