Уншиж байна ...

Хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай гурван эмийг хүлээн авлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
6 цаг 1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг дэмжих, төлөвшүүлэх зорилготой өдөр болгон 2002 оноос дэлхий дахинд тэмдэглэж эхэлсэн юм.

Манай улсад жилд ойролцоогоор 0-19 насны 100-120 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж байна.

Энэ өдрийг тохиолдуулан Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ), Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Хүүхдийн сан, Сэйнт Жуд Хүүхдийн хавдрын эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах Дэлхийн Платформ”-оор дамжуулан хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай 35 нэрийн эм хүлээн авахаас эхний ээлжийн гурван нэрийн эмийг хүлээн авлаа. Энэхүү хамтын санаачилгын дэмжлэгээр чанарын баталгаатай хүүхдийн хорт хавдрын эм таван жилийн хугацаанд тасралтгүй нийлүүлэгдэх юм.

 

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам