ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүү Чехийн дээд лигийн багтай гэрээ байгууллаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 2 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Чехийн I лигийн "Ческе-Будеёвице Динамо" клуб өнөөдөр хоёр тоглогчтой шинэ гэрээ байгуулснаа зарлалаа. Тэдний нэг нь төвийн довтлогч Гантогтохын Төгөлдөр юм. 

Монголын хөлбөмбөгийн "Арвис" клубээс тамирчны гараагаа эхлүүлсэн Г.Төгөлдөр 2019 оноос эцэг эхийнхээ хамтаар Чех рүү нүүсэн. Орон нутгийн "Табор" клубийн академид суралцаж эхэлсэн тэрбээр 2022 оноос "Динамо"-гийн академи руу шилжсэн байна.

2023 оны арваннэгдүгээр сард "Динамо"-гийн үндсэн багийн зарим тоглогч бэртэлтэй байсан тул Г.Төгөлдөрийг бүрэлдэхүүнд багтааж байв. 

Тэр тоглолтод сэлгээгээр талбайд гарснаар Чехийн лигт тоглосон анхны монгол хөлбөмбөгчин болсон билээ.

Энэ улиралд клубийнхээ Б багт найман тоглолтод оролцохдоо гурван гоол оруулсан монгол довтлогч одоогоор бэртэлтэй байгаа тул талбайд шууд гарах боломжгүй байгаа аж.

Тэрбээр энэ талаар "Мэргэжлийн анхны гэрээгээ байгуулсандаа баяртай байна. Надад их урам зориг өглөө. Одоогоор бэртэлтэй байгаа ч бэлтгэлдээ орсон. Улам эрчтэй эргэж ирнэ гэдэгтээ итгэлтэй байна" гэж ярьжээ.

Тэгвэл менежер Михал Ракован "Төги манай академид хоёр улирлыг өнгөрүүлсэн. Хэдийгээр хүнд бэртэл авсан ч эдгэрч байгаа. Бид түүний ирээдүйд итгэж байгаа тул мэргэжлийн гэрээ байгуулсандаа сэтгэл хангалуун байна" гэж онцлов.

зураг
 

125 жилийн түүхтэй "Динамо"-гийн хувьд 1993 оноос Чехийн дээд лигт тоглож буй юм. 1993 - 1994, 1996 - 1997 оны улиралд зургаадугаар байр эзэлсэн нь тус клубийн хувьд оргил амжилт. 

Энэ улиралд 21 тоглолтын дараагаар дөрөв тэнцэж, 17 хожигдоод байна. 

 

Эх сурвалж: www.skcb.cz

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
48
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Altanbaatar [90.178.205.139] 2025/2/15
Tomoos tom amjilt
0 | 0 Хариулах
Altanbaatar [90.178.205.139] 2025/2/15
Amjiltiin deediig eruuyee
0 | 0 Хариулах
Зочин [103.145.234.48] 2025/2/14
Том том амжилт хүсье🌹
0 | 0 Хариулах
Zochin [59.153.114.79] 2025/2/14
Баяр хүргэе. Хурдан эдгээд талбайд гараарай. Бахархаж байна. Амжилт амжилт амжилт
0 | 0 Хариулах
Сэтгэгдэл... Сэ [151.225.24.173] 2025/2/14
cechuud jmar mongoor gereegeen hiigee boloo
0 | 0 Хариулах
Зочин [134.195.196.154] 2025/2/14
Чадвартай, чадалтай авьяастай бол эртхэн гадаадад гарах хэрэгтэй. Монголд байгаа хоног, сар бүрдээ хэдэн мянган доллар олох боломжоо алдаж байгаа шүү. Мангасаа шүтдэг, халамжийн хэд нь үлдээд яаж амьдрах нь хэнд ч сонин биш. Гадагшаа гарцгаа, дүрвэцгээ. Энэ улс удахгүй Венесуэл шиг болно.
0 | 0 Хариулах
Rod [91.26.28.26] 2025/2/14
Ee mongol zaluuchuud id saihn ywj bgal ehner huuhedt bolood l tged l ywaad ugdug.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.196] 2025/2/14
Хужаа царайтай юмаа
0 | 3 Хариулах
Зочин [203.17.23.177] 2025/2/14
харин ч монгол төрхтэй. жинхэнэ хужаа нар чинь намхан тагдгар, гүзээтэй, майр зузаан давхраатай, хар бор арьстай гарууд байдын. тийм гарууд хуж-аа гэж хараах ёсгүй шүү.
0 | 0 Хариулах
Зочин [103.145.234.48] 2025/2/14
Тэнэгт атаархаад…Жинхэнэ монгол царайтай хүү байна.
0 | 0 Хариулах
irgen [120.159.27.101] 2025/2/14
Mongolchuud ch orovdoltei uma. Mongoldoo beldej bgad delhiid garahaa bodoh bish, gadaad ochij beldeed garsan mongol hunii huuhdeere l aarhah umda. Yaasan ch ih bayarlaj yarih durtai um. Ene amjilt bol ene huuhdiin l amjilt, Mongold yamarch hamaagui, Aav eejid n bayar hurgeye. neg ch gsen huniig zorilgotoi, temuuleltei hun bolgon humuujuulj bgad n.
1 | 0 Хариулах
Янзтай [202.126.89.48] 2025/2/14
1920-1927 онд байхаадаа Халимагууд багаараа Чехийн дээд лигт, бүр Praha-Slavia-д байна уу, Sparta-д "од" болж байсан сайхан түүх байдаг. Дараа нь цагийн давалгаанд Америк уруу цагаачилцгаасан санагдаж байна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.176.220] 2025/2/14
сонин түүх бна
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.24] 2025/2/14
21 тоглолтод 4 тэнцэж 17 хожигдсон гэхээр энэ багт өөр очих хүн олдохгүй бсын бналдаа
1 | 0 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.118] 2025/2/14
Хэдэн сая еврогийн гэрээ байгуулав даа? За за тоглосон юм. Ямартай ч Монгол хүү европын багтай гэрээ байгуулсанд баяр хүргэж амжилт хүсье. Бэртлээс түргэн ирж, олон гоол оруулж Монгол хүний ухаан, бяр чадал, суу залийг харуулаарай.
0 | 1 Хариулах
Зочин [183.177.97.155] 2025/2/14
dobre
0 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2025/2/14
МОНГОЛД ОЛИГТОЙ ХӨГЖИЖ БАЙГАА СПОРТ ТҮЙ Ч АЛГА. УДАХГҮЙ ӨВӨЛ БОЛДОГГҮЙ ТАЙЛАНД, ТАЙВАНИАС ӨВЛИЙН СПОРТЫН ТУРШЛАГА СУДЛАХААР ЯВДАГ БОЛНО.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/14
Зах зээлийн үнэлгээ нь хэд вэ?
0 | 0 Хариулах
Болд [203.23.49.100] 2025/2/14
€75k юм байна
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.55] 2025/2/14
Mundag huud bayar hurgeye
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.220] 2025/2/14
аль эсвэл гадны од, алдарнууд ирэнгүүт манай сайхан орон ямар бна, таалагдав уу? гээд ер нь ёо ёотой шүү, манай сэтгүүлчид
1 | 1 Хариулах
Зочин [66.181.176.220] 2025/2/14
монгол хүн тэглээ, монгол хүү ингэлээ гэж бичдэгээ болиоч, сэтгүүлч нараа. монгол хүн тэгэж болдоггүй юм шиг, бөөн комплекс... зүгээр л тэрний оронд тийм багийн тэр, хаанахын тийм багатай гэрээ хийлээ нтр гэж
7 | 1 Хариулах