Зэрлэг амьтны эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Хоёрдугаар сарын 13-ны байдлаар Улаанбаатар хотыг тойрсон хяналт шалгалтаар нийт 59 үйлдлийг илрүүлжээ. Үүнээс
Тухайлбал:
Хотон шувууны эд эрхтэн, тарвага, чонын арьс, түүний эд эрхтэн , зээр, хойлог, янгирын эврийг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан гэх мэт үйлдлийг илрүүлжээ.
Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, торгоно” гэж заасан байдаг.
Мөн дээрх амьтан барьсан, агнасан, тээвэрлэсэн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд “Амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэсний дагуу 820-880 мянган төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг төлүүлдэг.
Жишээлбэл тарвагыг эр эмээс нь хамаарч 410-440 мянган төгрөгөөр үнэлсэн байна.
Харин энэ үйлдлийг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр үйлдсэн бол 5.4-27 сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Иймд ховор амьтан ургамлын зүйл тэдгээрийн гаралтай эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, тээвэрлэх, худалдан авахгүй байхыг иргэд олон нийтэд сэрэмжлүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!