Удахгүй дэлхийн дагуул саран дээр анхны дата төв ажиллаж эхэлнэ

Р.Түвшин, iKon.mn
2025 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Lonestar Data Holdings компани дэлхийн дагуул саран дээр анхны дата төвийг байгуулахаар ажиллаж байна.

Тус компани энэ сард багтаан SpaceX компанийн Falcon 9 пуужингаар дата төвийн бүрэн системийг багтаасан газардагч станцаа сансарт хөөргөх юм.

Сарны дата төв нь хөргөх зардал багатай тул зөвхөн нарны эрчим хүчээр ажиллах ажээ.

Дэлхий дээр дата төв ажиллуулахад хөргөлтийн зардал асар өндөр байдаг. Ялангуяа хиймэл оюуны хэрэглээ хурдтай өсөж буй энэ үед дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдэж байгаа.

“Дэлхийн хамгийн том дагуул дээр зангуугаа хатгах нь мэдээллийн аюулгүй байдлыг хангахад хангалттай юм” гэж Lonestar компанийн гүйцэтгэх захирал Крис Стотт хэлжээ.

Өөрөөр хэлбэл сарны дата төв нь эхний ээлжинд хугацааны хоцрогдлоос хамааралгүй хэрэглээнүүд, тухайлбал дэлхий дээр ажиллаж буй дата төвүүдийн нөөц, хуулбар байдлаар ашиглагдах боломжтой гэнэ.

Lonestar компани Флорида мужийн захиргаа, Британийн харьяаны Аил оф Ман (Isle of Man) арлын захиргаа, хиймэл оюуны технологийн Valkyrie компани, “Imagine Dragons” поп рок хамтлагт дата төвийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулаад байгаа ажээ.

Freedom нэртэй сарны дата төвийг бас Флорида мужийн Тампа хотод байрладаг Flexential компанийн дата төвийн нөөц байдлаар ашиглах юм байна.

Сүүлийн жилүүдэд сансрын уудамд дата төв байгуулах сонирхол улам нэмэгдэж байгаа.

Арванхоёрдугаар сард энэ чиглэлд ажилладаг Lumen Orbit компани зах зээлийн үнэлгээгээ $40 саяар тооцож, $11 саяын хөрөнгө оруулалт татаж чаджээ. Lonestar компанийн хувьд $30 саяын үнэлгээнд үндэслэн $10 сая орчмын хөрөнгө оруулалт татсан байна.

Гэхдээ сансарт дата төв байршуулах нь засвар үйлчилгээ явуулахад хэцүү, шинэчлэх боломж хязгаарлагдмал, пуужин хөөргөх зардал өндөр зэрэг бэрхшээлүүдтэй.

Мөн пуужинд тээвэрлэн хөөргөхөд осолдох эрсдэл өндөртэй байдаг.

“Хиймэл дагуул сансарт хөөргөх нь хоёрхон хувилбартай. Бүтэлгүйтвэл бүрмөсөн дуусна. Сэргээх болон засварлах ямар ч арга байхгүй” гэж сансар судлалын Quilty Space компанийн гүйцэтгэх захирал Крис Килти хэлжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
s [185.10.224.66] 2025/2/18
s
0 | 0 Хариулах
Оноч [66.181.186.74] 2025/2/17
Сонин л төсөл бна. өөр халхавч төсөл байж магадгүй. Тэрнээс аль ч талаараа дата-төвийн үүрэг гүйцэтгэхэд тохиромжгүй хувилбар.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.8.106] 2025/2/17
nice
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.66] 2025/2/14
1072 teguul haana bna
0 | 4 Хариулах
Зочин [103.212.116.196] 2025/2/14
Тэгвэл Монголчцуд ромбу гаригтай холбоо тогтоосон
0 | 2 Хариулах
💩 [66.181.188.105] 2025/2/14
tegeed bas rombuchuudin nisdeg tavagaar ayalaad tegeed amar saihandaa jargana
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.1] 2025/2/14
Анхдагч болох гэсэн бүтэлгүй төслүүдийн нэг. Хожим нь дурсагдах юм даа. Түүнээс ямар ч үр ашиггүй зүйл гэдгийг өөрсдөө ч хэлсэн байна
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.111] 2025/2/14
Муусайн яанкуудад гэхдээ Чингис хаан байхгvйшд.
0 | 4 Хариулах
Зочин [66.181.176.26] 2025/2/16
Чингис хаан байхгүй монгол шиг хүн чанар байхгүй хүмүүс биш.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.1] 2025/2/14
Дэлхийн улс орнууд чулуулаг түлшээр ажилладаг цахилгаан станц, салхин сэнс, нарны хавтан, усан цахилгаан станц, цөмийн цахилгаан станцнаас салж, байгальд ээлтэй утасгүй цэвэр эрчим хүчний станцтай болох болоо.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.1] 2025/2/14
Салаагүй шүү, ингэж бүлтрэхээ больчих хэрэгтэй. Хүн мэддэг юм аа ярих нь сайхан шүү дээ.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.1] 2025/2/14
Үгний утгыг ойлгодогггүй малаа. Нүүрс, уран, ус, салхи, нарны хавтан ашигладаггүй байгальд ээлтэй цэвэр эрчим хүчний станц баригдаасай гэж байна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.22] 2025/2/14
hurgultiin asuudliig amar shiidchij baigaa yum baina erchim huchind hemnelttei ih l uhaalag shiidver baina da zai talbai ezlehgui nemelt tulbur garahgui gesen ug.
0 | 0 Хариулах
Зочин [203.23.49.170] 2025/2/14
Manai mongol ajiluulah bsiin daanc h Ebi buruutai
0 | 1 Хариулах