ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Маршал таун, Ривер гарденд нийслэлийн төсвөөр баригдаж байгаа сургуулийн нэмэлт санхүүжилтийг шийдчихвэл энэ онд ашиглалтад оруулна"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Маршал таун”, Ривер гарден” хотхон орчимд нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа 960 хүүхдийн суудалтай сургуулийг барихад нэмэлт санхүүжилт хэрэгтэй болжээ. 

Энэ тухай НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр "Өнгөрсөн онд “Маршал таун”, Ривер гарден” хотхон орчимд ААН-тэй зөвшилцөж, газрыг авснаар 960 хүүхдийн суудалтай сургуулийг барих ажил эхэлсэн. Ингэхдээ 2021 оны төсвөөр сургуулийг барьж эхэлсэн юм. Гэвч ажиллах хүчний зардал өссөн учир өнөөдөр 24 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй болоод байна. Нэмэлт зардлыг нийслэлийн Засаг дарга шийдэж өгвөл сургуулийг богино хугацаанд барина гэсэн шийдлийг гүйцэтгэгч компанийнхан хэлж байгаа. 

Төсвийн тодотгол болон бусад хөрөнгө оруулалтын зардлаас хэмнэгдвэл санхүүжилтийг шийдвэрлэж, сургуулийн барилгыг энэ онд ашиглалтад оруулах бололцоо бий" гэж мэдээлэв.

Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх тендерт “Гурванбулаг Сод” ХХК шалгарч, барилгын ажлаа эхлүүлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг